* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай өдөр. Магадгүй материаллаг бялагийн асуудлыг хамтрагчтайгаа шийдэх хэрэгтэй. Сурсан зангаараа өөрийн айдас түгшүүр, үйл хөдлөлийг хийсний хэрэггүй. Хамтрагчийнхаа өгсөн зөвлөгөөг нь сонсож бүх үр дагаварыг нягтлан үзэх хэрэгтэй. Удирдлагатайгаа жигд харьцаагаа хадгалах нь удахгүй албан тушаал ахих эсвэл шагнал авч мэднэ. Өнөөдөр албан хаагч нартайгаа уулзах, албан уулзалт, бичиг баримт бүрдүүлэх, дээд түвшний байгуулагад хандахад таатай.
Үхэр (4/20-5/20)
Эрэгтэй үхэрийн ордныхон эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх боловч, хайр сэтгэлийн асуудлаар хөөцөлдөх нь тийм ч таатай бус байгааг од гарагс зөвлөж байна. Хамгийн сайн үр дүн өгнө гэж итгэж байсан төсөл цаасан байшин нуран унахын адилаар замхрах магадлалтай байна. Эмэгтэй үхэрийн ордныхныг наймаа бизнесын салбарт амжилт хүлээж байгаа болно. Урлан бүтээх онгод эрмэлзэл, уламжлалт бус аргаар асуудалд хандах хандлага, зөн билэгтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэр таны өмнө нээгдэх магадлап маш өндөр байна.
Хамтатгах (5/21-6/21)
Ухаантай, тэвчээртэй байх өдөр. Хамтрагчтайгаа зөвшилцөлд хүрэх, дэлхийг сэтгэлдээ багтаах боломж олдох өдөр. Хэрэв та оновчтой үедээ өөрийнхөө зөв гэдгийг бусдад итгүүлж чадвал амжилт тань баталгаажна. Харин хүчээр хийх гэж бүү зүтгэ. Өөрт заяагдсан арга ухаанаар хүссэндээ хүрэх боломжтой.
Мэлхий (6/22-7/22)
Холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, бичиг баримтыг албажуулах, томоохон хөрөнгө оруулалт хийхэд таатай өдөр. Үдээс хойш бодлогогүй амлалтаас үүдсэн эндүүрэл гарч болзошгүй. Бүх таагүй байдлыг аливаа сэтгэлийн хөдлөлгүйгээр хүлээн ав. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах болно.
Арслан (7/23-8/22)
Бүтэлгүй санаа, итгэл найдвараа алдах, урам хугарах өдөр. Найз нөхөдтэй үүсгэх асуудлууд, таны сэтгэл санааг дордуулах таагүй мэдээ авах бололтой. Дурлагсад харилцаагаа тасалж, эцсийн цэг тавих хэрэгтэй болох нь. Эмэгтэй арслангыхан ордныхны сэтгэл санааны тавгүй байдал нь харилцан ойлголцлыг дагуулахгүй бололтой. Өөрийнхөө алдаа дутагдалд шүүмжлэлтэйгээр хандахад суралцаарай гэж зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Зорилгоо тогтоох, зорилгодоо хүрэх өдөр. Мэргэжлийн салбарын ажил төрлүүд дээд зэргийн төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Охины ордны эрэгтэйчүүд маш чухал асуудлуудаа шийдэх ба хуучин гаргасан алдаа дутагдлуудаа засах бололтой. Ойр дотны хүмүүстэй харилцахдаа цэх шулуун, эмх журамтай байдлыг үзүүлж харьц.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ долоо хоногийн эхлэл олон утгатай шинж чанартай байна. Тиймээс өөрийн шийдвэр ба үйлдлийг сайн бодох хэрэгтэй. Мэргэжлийн хүрээнд онцгой өөрчлөлт харагдахгүй байна. Үйл явдлыг бүү хурцдуул. Өнгөрөгч ажлаа тайван хийж, удирдлага эсвэл хамт олонтойгоо харилцах харилцааг бүү хүндрүүл. Таны зөвлөгөө эсвэл санал нь дэмжлэг авна гэж тооцох хэрэггүй. Санхүүгийн байдал муудаж болно. Оновчгүй худалдан авалт хийж болох бөгөөд алдагдал эсвэл засвар гарна. Бэлэг тэмдгийг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Од эрхэс таны хайр сэтгэлийн харилцааг зоригжуулна. Үүнээс давуу талаа ашиглаж сэтгэлдээ байгаа шаналалаа нимгэл. Шинэ зүйлээс хол байгаарай. Асуудлыг шийдвэрлэх хуучны арга эсвэл маш сайн шалгагдсан зүйлрүү ор. Сайн судалж, тогтоосон нөхцөл байдал дээрээс зарагч ханд. Тэвчээртэй хэлсэндээ бат бөх зогсч, ухаантай бай. Хуурмаг, зальжин муу хүмүүсээс болгоомжтой холуур тойр. Өдрийн хагаст хүрээлж буй хүмүүс тань таныг хүндэлж хайрлах болно. Оройг гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэйг өнгөрүүлээрэй.
Нум (11/22-12/21)
Хийж гүйцэлдүүлж чадаагүй зүйлийнхээ талаар бодолгүй, тэр тухай аль болох хурдан мартахыг хичээхэд тохиромжтой үе. Өөртөө хэн нэгнийг халамжлах гэж хэт их ачаа үүрэх хэрэггүйг од гарагс анхааруулж байна. Харин өөрийн ойр дотны хүмүүст сэтгэл санааны дэмжлэгийг илүүтэй үзүүлэх хэрэгтэй. Бизнесийнн чиглэлээр хамтран ажилладаг түншийн зүгээс дэвшүүлсэн шинэ саналыг анхаарлаас гадна орхиж болохгүйг сануулж байна. Хамгийн их хүсэл мөрөөдлөө бодит зүйл болгохыг эрмэлзээрэй. Хайр сэтгэлээ илчлэх, хүүхэдтэй болох, бүтээл туурвил эхлүүлэх, байшингийн суурь тавихад тохиромжтой өдөр.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр дурын чухал асуудал шийдвэрлэх, мэргэжилдээ идэвхтэй байх, бүтээлч байдал ундран гарах, хайр дурлал, хүүхэд олох, орон гэр барихад таатай. Дурын ажилд эрсдэлтэй алхмуудыг хийхэд таатай байна. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Албан бичгээ эмхэлж цэгцэл. Мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Өдрийн хоёрдох хагаст байгальд өнгөрөөж элдэв таагүй бодолд анхаарал бүү хандуул.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр таны амьдралд өөрчлөлт орох магадлал их байна. Туршилт бүү хий, бас эрсдэлээс зайлсхий гэж одод зөвлөж байна. Та ганц болгоомжгүй үгээр бүхнийг баллаж болзошгүй. Танаас хамаарахгүй шалтгаанаар төлөвлөгөө тасарч, та дэмий л хүч чадлаа үрэх бололтой. Эсвэл мөнгөний гарз хохирол ч гарч магадгүй. Өнөөдөр ганцаараа ажилласан нь дээр.
Загас (2/19-3/20)
Санасан төлөвлөгөөг өөрчилж мэдэх таагүй мэдээ, гэнэтийн уулзалт болж мэднэ. Эмэгтэйчүүд хамтрагчтайгаа холбоогоо тасалж мэднэ гэж одод анхааруулж байна. Тэр хүн нь таны найдлагыг хөсөрдүүлнэ. Эрчүүд нь үг яриагаа анхаарч, өндөр дуугаар ярихаас зайлсхий. Дипломат байдал их байх хэрэгтэй.
- See more at: http://www.unen.mn/content/48673.shtml?alias=entertainment#sthash.rdEaSE3J.dpuf