Хот хоорондын зорчих хөдөлгөөн гуравдугаар сарын 1-нээс нээгдээд буй.
Иймд зорчигчдын ачаалал, тасалбар захиалж буй буй нөхцөл байдлын талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодрууллаа.
Тэрбээр "Хот хооронд зорчих зорчигч PCR шинжилгээгээ өгөөд, хариу нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. АТҮТ зорчих хүсэлт гэж авахгүй байгаа. Мөн хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардаагүй.
Үндсэндээ зорчигч тээврийн хөдөлгөөн өнөөдрөөс эхэлсэн. Одоогийн байдлаар 2,445 хүн /хотоос гарах, хот руу ирэх/ онлайнаар тасалбараа захиалжээ. Хот хооронд зорчигчдын ачаалал өндөр биш байна.
Орон нутгаас буюу ногоон бүсээс хот руу ирэх иргэдийн хувьд шинжилгээ өгөхгүй асуумж бөглөөд ирж байгаа” хэмээв.