Б.Наранхүү дахиад л бэл бэнчингээ гайхуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Б.Наранхүү дахиад л бэл бэнчингээ гайхуулав

Б.Наранхүү дахиад л бэл бэнчингээ гайхуулав

0f324c39b28e11c6bigУИХ-ын гишүүн Б.Наранхүүг нүнжигтэй нэгэн гэх нь бий. Бэл бэнчингээрээ монголдоо толгой цохидог тэрбээр, нутгийн ард түмэндээ түүнээсээ хуваалцах “дуртай”. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гарагт Дундговь аймгийн нутгийн золголт Улаанбаатар хотноо болсон байна. Тэр дундаа Б.Наранхүү гишүүний мэдлийн “Дүнжингарав”-т болсон их золголтод 5000 гаруй дундговьчууд ирсэн ажээ.

Өглөө 10.00-аас оройн 19.00 цаг хүртэл золголдсон нутгийн олныг эрхэм гишүүн хоосон буцаагаагүй гэнэ лээ. Золголтод ирсэн Дундговь аймгийн аймаг, улсын цолтой, 60-аас дээш насны 110 уяач, бөх, харваач нарт Б.Наранхүү хувиасаа тус бүр нэг сая төгрөг гардуулжээ.

Үүнээс гадна 85-аас дээш насны 30 өндөр настанд “Есөн эрдэнийн” бэлэг өргөн барьсан байна. Үүнээс гадна Б.Наранхүү гишүүн аймгийн арслан Э.Дашид Улаанбаатар хотод нэг өрөө байрны түлхүүр гардуулжээ. Түүнчлэн гурван сая дах иргэний чацуутан Ц.Анхбаярын аав, ээжид Улаанбаатар хотод “Sunny town”-д хоёр өрөө өгөхөөр амласнаа мөн л энэ үеэр байрны түлхүүрийг хаш чулуун батламжийн хамт хүлээлгэн өгсөн гэнэ. Бэлэг ингээд дууссангүй.

Арванхоёрдугаар сард болсон “Алтан угалз” сүлд модны наадмын сугалааны азтануудад IPhone гар утас зургаа, УАЗ-469 машиныг ч нутгийн эрхэм гишүүн энэ үеэр гардуулж, нүнжиг бэлтэй гэдгээ дахин харуулаад авчээ. Үүнийг зарим нь бэл бэнчингээ гайхуулж байна хэмээн шүүмжлэх нэгэн байхад сонгууль дөхөөд бэлтгэл ажлаа эрт эхлүүлж байна хэмээн зарим нь шивэр авир ярилцсан сурагтай. Ямартай ч Б.Наранхүү Дундговийн их золголтыг нижгэр зохион байгуулжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

Дэлхийн II дайн хийгээд Монгол түмэн
Дэлхийн II дайн хийгээд Монгол түмэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.