Шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлсэн “Талх Чихэр ХК” Гран при хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлсэн “Талх Чихэр ХК” Гран при хүртлээ

Шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлсэн “Талх Чихэр ХК” Гран при хүртлээ

 

1525376_892187420831224_7930601461713143466_n

“Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриатай “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ хаалтын үйл ажиллагааныхаа үеэр шилдгүүдээ тодруулсан юм. ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үзэсгэлэнгийн үр дүнг танилцуулж үг хэлж, Үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээрээ бусдаасаа ялгарч чадсан аж ахуй нэгжүүдийг шалгаруулж шагналыг гардууллаа. Ангилал бүрээр шилдгүүдийг шалгаруулсаар Талх Чихэр ХК-ийн “French Baguette” брэнд бүтээгдэхүүн “Шилдэгийн шилдэг” буюу “Гран При” шагналыг хүртэж өргөмжлөл, цом гардан авлаа.

Untitled-2

“Талх Чихэр” ХК Франц улсын “Bongard”, Испани улсын “Ciberpan”, БНЧех улсын “Topos” компаниудийн багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг Талхны үйлдвэртээ суурилуулж Жинхэнэ багет талхыг Францын сонгодог технологийн дагуу үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа билээ. Ингэснээр Монголд анх удаа жинхэнэ Франц арга барил, технологийн дагуу үйлдвэрлэгдсэн “French baguette” талхыг хэрэглэгчид өдөр тутам хэрэглэж байна.

Untitled-1Багет талхыг үйлдвэрлэх технологи нь сонгодог технологид тооцогддог. Сонгодог технологи гэдэг нь сэрүүн нөхцөлд 24 цагийн турш зуурмагийн исгэлт явагддагт оршино. Удаан хугацаанд, бага температурт зуурмагийн исгэлтийг өөрөөр нь явуулснаар багет талхыг гойд сайхан амт, өвөрмөц үнэртэй болгодог давуу талтай.

Багет талханд витамин B, A, E, F болон цинк, магний, калий, медь, маргенц, иод, селен тодорхой хэмжээгээр агуулагддаг.

Тус компани 2004 оноос эхлэн үйлдвэрлэлийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын томоохон компаниудтай хамтран үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийн ажиллаж салбартаа хамгийн анхны гэх тодотголтой шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ хэрэглээг байнга бий болгож ирсэн.

12080859_1068363646516598_1570391307_n - Copy12088476_892187427497890_6621460673441910170_n

 
 
 
Д.Алтанцэцэг:Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатсан
Д.Алтанцэцэг:Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.