Д.Алтанцэцэг:Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Д.Алтанцэцэг:Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатсан

Д.Алтанцэцэг:Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатсан

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай үргэлжилж байна. Төслийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотой санхүүгийн асуудал үүсчээ.

Энэ талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "COVID-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна.Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгаа" гэв.

Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Mixx - Хүслийн од, Зориулаад  / Амьдаар/
Mixx - Хүслийн од, Зориулаад / Амьдаар/
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.