Гурван найз сайн үйлсийн аяныг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Гурван найз сайн үйлсийн аяныг эхлүүллээ

Гурван найз сайн үйлсийн аяныг эхлүүллээ


“Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн кино театруудад гарч байгаа билээ. 


Тус кинонд "Эмоци" продакшны залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тоглосон юм. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажилласан. 

"Гурван найз яасан байх нь уу?" уран сайхны кино нь гурван дуутай. Уг киноны дуунуудыг дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтарч, мөн "Бид 4", "Lumino" хамтлагууд тус, тус дуулж үзэгчдийн хүртээл болгосон. 

Тэгвэл гурван найзын хөгжилтэй адал явдлыг өгүүлэх тус киноны хамт олон 29-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд киногоо үзүүлэхээр монгол хадмалтайгаар тусгайлан бэлтгэсэн гэнэ. 

Энэ сайхан мэдээг “Тэнгис” кино театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэл фэйж хуудсандаа байрлуулж, "Гурван найз: Яасан байх нь уу ?" киноны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Маргааш буюу энэ сарын 20-ны өдөр 29 дүгээр сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд монгол хадмалтайгаар тусгайлан зориулж киногоо бэлдсэн байна. 

Энэ үлгэр дуурайлалыг цааш цаашдын үйл хэрэгтээ уран бүтээлчид санаж хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна” хэмээн бичжээ. 

Л.Энх-Амгалан: Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй
Л.Энх-Амгалан: Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.