Л.Энх-Амгалан: Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Л.Энх-Амгалан: Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй

Л.Энх-Амгалан: Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй

Сүүлийн хоногуудад Коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Л.Энх-Амгалан: “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно. Харин түүний дараах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ.

Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас 3 долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэв

Бритни Спирс “шивээсээ” гайхуулжээ
Бритни Спирс “шивээсээ” гайхуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.