Мадонна Малави улсад 300 сургууль барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Мадонна Малави улсад 300 сургууль барина

Мадонна Малави улсад 300 сургууль барина

Попын хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн дуучин Мадонна сайн үйлсийн ажилд идэвхтэй нэгэн. Тэрээр Африкийн Малави улсаас хоёр ч хүүхэд өргөж авсан бөгөөд тиймдээ ч энэ улсад чиглэсэн буяны ажлыг түлхүү хийдэг. Энэ удаад тэрээр Блантир хотод нээгдсэн 50 ортой хүүхдийн эмнэлгийн санхүүжилтийг гаргажээ. Мадонна өөрийн өргөмөл охин Мэрси Жэймс, хүү Дэвид Банда болон төрсөн хүү Рокко Ричи нартайгаа Африкийн орнуудаар аялж байгаа аж. Нэрт дуучин маань Малави улсын Касунгу тосгонд зочлохдоо тус улсад 300 сургууль барихаар төлөвлөж буйгаа ярьжээ. Тус тосгонд байдаг 10 сургуульд нийт 5600 сурагч сурдаг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өдгөө 56 настай дуучин маань аяллынхаа хугацаанд тус улсын эмнэлэг, сургууль зэргээр зочилж нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Энэ хугацаанд Мадонна сурагчидтай тоглож, инээж баясан цагийг зугаатай өнгөрөөжээ. Тэрээр сурагчидтай уулзахдаа “Боловсрол бол та бүхний ирээдүй. Миний өгч чадах хамгийн том бэлэг бол боловсрол юм шүү” гэжээ.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэрээр төслөө ядуу буурай орнуудад сургууль барьж өгдөг “BuildOn” байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Эх сурвалж miss.mn

“Шударга ёс”-ынхон алдааг бусдаас хайж байна
“Шударга ёс”-ынхон алдааг бусдаас хайж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.