“Шударга ёс”-ынхон алдааг бусдаас хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 6 секунд
“Шударга ёс”-ынхон алдааг бусдаас хайж байна

“Шударга ёс”-ынхон алдааг бусдаас хайж байна



МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарах тухай ярьж эхэлжээ. Энэ ч утгаараа Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх юм байна. Учир нь хоёр жилийн өмнөөс Засгийн газарт хамтарч орж, эрх барьж буй тэдний хувьд эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ч хэрэгжүүлж чадахгүй байгаа аж. Үүндээч бухимдаж, засгаас гарч, сөрөг хүчин байх тухай ярих болж. “Шударга ёс” эвслийнхэнд сонголт бий юу. Хамтарсан Засгийн газрын үлдэж байгаа жил гаруйн хугацаанд засгаас гарлаа ч тэд ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэг юу бол.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН-МҮАН-ынхан 10 жилийн гэрээтэйгээр хамтарч, сонгуульд оролцсон. ТэдМАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний нөлөөлөл мөн МАХН гэх нэрийн дор сонгуулиар суудал авсан. Тухайн үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардын намаас зугтаж, эвслийнхэнтэй гар нийлсэн. Засгийн газарт хамтарсан нь тэдний хувьд алдаж болохооргүй том боломж байсан. Энэ боломжоо ашиглаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амласан амлалтаа биелүүлэх ажилд ханцуй шамлан орох цаг хугацаа байлаа. Гэвч тэд чадсангүй.

УИХ-аар Гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд тэр дундаа эвслийн бүлгийнхэн дэмжиж, боловсруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл уг хуулийн төслийг хэлэлцээгүй л байна.Эвслийн удирдлагуудын тавьж байгаа тайлбар нь “Бид УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлдэг ч, түүнийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаггүй, хэлэлцдэггүй. Ингэж болохгүй” гэдэг.

Н.Алтанхуягийн Засгийн газарт МАХН-МҮАН-ынхан хамтарч ороод сайдын албан тушаалд тухалсан. Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, М.Сономпил Эрчим хүчний сайдаар ажилласан. УИХ-ын дэд дарга нь Л.Цог. УИХ дахь “Шударга ёс” эвсэлтэй. Ийм байж өнөөдөр бүлгийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй,өргөн барьсан хуулийг хэлэлцээгүй, бид юу ч хийж чадахгүй байна гэж ярих инээдтэй юм. Тэдэнд эрх мэдэл байгаагүй биш байсан. Одоо ч байгаа. Ч.Сайханбилэг ч мөн Засгийн газарт тэдэнтэй хамтраад явж байгаа. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаарШинэчлэлийн Засгийн газарт өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаараа ярьж байсан юм. Тэр үед Засгийн газарт хангалттай сайн ажилласан гэж хэлэхгүй.Парламентын гишүүд, Засгийн газрын гишүүдмөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө дорвитой ажиллахгүй байна гэж намын гишүүд үзсэн. Тэднийг улам шахах ёстой гэж байв. Энэ байдал өнөөдрийг хүртэл хэвээрээ үргэлжилсээр.

Тэд болоогүй “бидний хийх гэсэн ажил болдоггүй ээ, засгаас гарах асуудлыг ч тавина шүү, Сайханбилэг ээ. Эсвэл биднийг ажил хийх боломжоор ханга” гэх гэж байна. Яагаад өөрийн алдааг бусдаас хайх гэж. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нар нь, парламентад суугаа гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийв гэдэгт дүгнэлт хийж, хариуцлагын асуудлаа тавих ёстой биш гэж үү, “Шударга ёс” эвслийнхээн.

УИХ-ын гишүүн Г.Уянга Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг ярьж байхад хэлж байсан. Тэр “Шударга ёс” эвслийнхэн таръя. Эвслийн ямар амлалт биелэсэн юм бэ. Шударга ёс эвслийн рейтинг одоо таван хувьд хүрч байгаа болов уу. Бид анх сонгогдохдоо 20 гаруй хувийн рейтингтэй байсан. Бид Засгийн газарт байх ёстой юу гэдэг асуудлыг ярих ёстой” гэж хэлсэн юм. Мэдээж түүний үгийг сонсоогүй. Засгийн газарт хамтарч, албан тушаалаас зуурахаа тэд бодсон. Үүнийгээ ч бодит болгож, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалуудтайгаа үлдээд байгаа юм. “Шударга ёс”-ынхон бид яагаад хийж чадаагүй вэ гэдгээ дотроо дүгнэж, хариуцлагаа дотроо тооцох ёстой. Түүнээсбиш эрх мэдэл, албан тушаал нь байсаар байтал ажил хийж чадаагүйгээ Засгийн газарт тохно гэдэг байж болох уу. Засгаас гарсан ч, Засгийн газарт үлдсэн ч тэдэнд сонголт бий. Сонголт нь мөрийн хөтөлбөрөө биелүүлж, ажлаа хийх юм.

Ц.Гэрэл

“Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан зарлагдлаа
“Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан зарлагдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.