Тахарын албыг татан буулгахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Тахарын албыг татан буулгахаар болов

Тахарын албыг татан буулгахаар болов

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Засгийн газрын бүтцийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Түүний удирдах Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байхаар төлөвлөгджээ.  Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайд, Монгол улсын сайд орж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтцийг хэлэлцэн баталгажуулснаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинэ бүтцээр ажиллаж эхэлнэ. Хуучин байсан агентлагуудаас Тахарын алба, Цөмийн энергийн газар зэргийг татан буулгахаар төлөвлөсөн байна. Тахарын алба нь шүүхийн шинэчлэлийн хүрээнд байгуулагдаад удаагүй байсан юм. Тус алба байгуулагдсанаас хойш төсөв зардал нь ч хүрэлцэхгүй байжээ. Харин Цөмийн энергийн газар нь олон жилийн түүхтэй бөгөөд энүүнийг Ашигт малтмалын газарт харъяалуулахаар яригдаж байна.

Б.Баяр

tumen.mn

ЕБС-иуд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ
ЕБС-иуд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.