ЕБС-иуд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
ЕБС-иуд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ

ЕБС-иуд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд НМХГ-аас шалгалт хийсэн байна. Шалгалтаар боловсролын хяналтын чиглэлээр 81, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 55, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр гурав, нийт 106 сургууль хамрагдсан байна. Хяналт, шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн аж.

Шалгалтад хамрагдсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35% нь зориулалтын бус байртай, хүнсний түүхий эд  бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах байгаагүй. Мөн шалгалтын явцад 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 буюу 26% нь нянгийн бохирдолттой гарч, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн шалгалтаар хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан буфетүүд илэрсэн байна.

Д.Дуулим

Эротик микс
Эротик микс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.