Хот хооронд зорчих автобусны үнэ нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 53 секунд
Хот хооронд зорчих автобусны үнэ нэмэгджээ

Хот хооронд зорчих автобусны үнэ нэмэгджээ

Цар тахлын улмаас ААН-үүд хаалгаа барьж, иргэд ч хөл хорионд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Зарим хүний хувьд нийслэл, хөдөө орон нутаг хоёрын хооронд явахдаа автобус хөлөглөж ажлаа амжуулдаг. Гэтэл цар тахлыг далимдуулан хот хооронд зорчих автобус, таксины үнэ нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байлаа. Энэ талаар Автотээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлчилгээний газрын Зорчигч тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнцэцэгээс тодруулахад “Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг байхаар өмнө нь баталсан. Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй, жишиг тарифтаа хүрсэн ч шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажиллаж буйг хот, хоорондын тээвэр эрхэлдэг 40 орчим аж ахуйн нэгж үнэ нэмэх асуудлаар удаа дараа шаардлага тавьсан.

2019 онд Зам, тээвэр хөгжлийн сайдын 374 дүгээр тушаалаар нэг хүн км нь 60-70 төгрөг болж батлагдсан ч 2021 он хүртэл нийтийн тээвэр үнээ нэмэхгүйгээр үйлчилгээгээ үзүүлсэн. Сүүлийн саруудад коронавирус нэмэгдсэнтэй холбогдуулаад автобус ч хэсэг хугацаанд зогссон. Зорчих хөдөлгөөн ч эрс буурсан. Тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа алдагдалд орж эхэлсэн. ААНБ-аас ч тээвэрлэлтийн үнэ, жишиг тарифтай нийцүүлээд нэмье гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн. Олон удаагийн хэлэлцүүлэг хурлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтраад гэрээгээ харилцан тохиролцсоны эцэст үнээ нэмэх болсон. Зөвхөн алдагдал нөхөх бус батлагдсан тушаалыг хэрэгжүүлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Нөгөө талаар шатахууны үнэ огцом нэмэгдсэн. Хөл хорио ч хэвээр байна. Цар тахалтай үед бүх шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр шатахууны үнэ буурсан ч нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн зардалд өөрчлөлт орохгүй. Анх 2011 онд үнэд өөрчлөлт орж байсан. Түүнээс хойш 10 жилийн дараа өөрчлөлт орж байгаа юм. 2019 онд өөрчлөгдөх байсан ч тухайн тушаалыг хэрэгжүүлж эхлээгүй байсан тул өнөөдрийг хүрсэн. Бид зөвхөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу л үйл ажиллагаага явуулах болно. Явах газраасаа шалтгаалаад 500-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэв

Хот хоорондын зорчих тээврийн жолооч нар “Автотээврийн үйлчилгээ, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч зорчих зардлыг өмнөх түвшинд аваачих боломжтой. Иргэд зорчиж буй газартаа хялбар, түргэн очихын тулд автотээврийг сонгодог. Бидний хувьд ямар нэгэн цагийн зохион байгуулалт байхгүйгээр хүний тоо бүрдсэн тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ барин үйлчилгээ үзүүлдэг. Зардлын хувьд түлшний үнэ нэмэгдсэнээс тодорхой хэмжээнд нэмэгдсэн. 30 мянган төгрөгөөр явдаг газар руу 40 мянган төгрөгөөр явж байна. Хэрэв шатахууны үнэ буурвал зардлыг нь багасгаж өмнөхтэйгөө адилхан үйлчилгээ үзүүлэх болно. Түлшний импорт нөлөөлж байна. Үүнийг шийдснээр автотээврийн үйлчилгээний үнэ өсөхгүй. Ингэснээр автобусны үнэ өсөлттэй байсан ч автотээврээр үйлчлүүлэх иргэдэд хүндрэл учрахгүй.

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Эболагийн тархалт буурах хандлагатай байна
Эболагийн тархалт буурах хандлагатай байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.