Хятадаас нэмж нэг тэрбум доллар зээлдэж өр дээр өр нэмэх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Хятадаас нэмж нэг тэрбум доллар зээлдэж өр дээр өр нэмэх үү

Хятадаас нэмж нэг тэрбум доллар зээлдэж өр дээр өр нэмэх үү

Эдийн засгийн хямралаас богино хугацаанд яаж гарах вэ гэдэг асуудал шинээр байгуулагдах гэж дуншиж буй Засгийн газрын “шүдний өвчин” болж байна. Хүндрэлээс гарах ганц гарц нь дахиад зээл авах явдал хэмээн “онолдох” улс  төрчид  цөөнгүй. Тэд  Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл авъя гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлэхдээ “Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлэхгүй хуультай. Өнөөгийн байдлаар Засгийн газрын өр 40 хувиас давчихсан байгаа. Хууль тогтоогчид гадаадаас нэмж зээлдэх шийдвэр гаргахад хэцүү. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийг баталж чадахгүй хоёр долоо хонолоо. Энэ тухай бүтэн хоёр жил бид ярьсан. Юун түрүүнд өрийн удирдлагын хуулиа батлах хэрэгтэй байна” гэлээ. Ер нь манайд хамгийн их хөрөнгө оруулсан, мөнгө зээлдсэн улс бол Хятадаас өөр байхгүй байгаа. Ийм нөхцөлд Хятадын зээлийг нэмж авбал манайх  улам л энэ улсын хараат байдалд орох биз ээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Л.Гүндалай: АН-ын эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй
Л.Гүндалай: АН-ын эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.