Л.Гүндалай: АН-ын эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Л.Гүндалай: АН-ын эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй

Л.Гүндалай: АН-ын эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайн хэвлэлд өгсөн ярилцлагаас "Тренд үг"-т хүргэж байна.

-Улаанбаатар, Хөвсгөл, Эрдэнэт, Дарханд   нэр дэвшигчдээ өрсөлдүүлэхээр төлөвлөж байна.
-Энэ бол МАНАН-г гаргаж ирэх гэсэн тохиролцоо шүү дээ.  Жижиг намуудад гэхээсээ Монголын хөгжилд ашиггүй хувилбар.  Жижиг тойргуудыг өнөөх олигархиуд нь худалдаж аваад гараад ирнэ.
-Улс орноо бодоод аль нэг Энхболд нь “Үгүй” гэж хэлж болох л байсан. Эрх барьж байгаа намын Энхболд нь байг гэхнээ сөрөг хүчний Энхболд нь ядаж эсэргүүцэж болно шүү дээ.
-Ардчилсан нам олон фракциас бүрддэг. Тэр олон фракциудын дунд фракцигүй хүн хэцүү юм билээ.
-Эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд дунд нь энгийн хүн байтугай чөтгөр ч тогтох аргагүй байгаа шүү дээ.  Ийм заваан бүлэглэл дунд байхгүй гээд л гарсан, өөр зүйлгүй. З.Энхболд юу ч ярьж болно. Араас юу ч гэж нулимж болно.
-2000 онд Л.Гүндалай залуухан ч байж, гэнэн ч байж, Ардчилсан намд ч итгэж явлаа. Одоо бол улстөрийн болоод амьдралын туршлага надад байна.  Ардчилалын нэрээр будаа тээж байгаа хүмүүс олон байна.
-Миний сонголт алдаа байсан. Би өөрөө л Ардчилсан намд элссэн. Энэ миний залуу насны алдаа гэж л би боддог. Түүнээс Ардчилсан нам муухай байна гэж хэлэхгүй.
-Чацга царайлаад гэж хэлсэн маань нэг ёсондоо зоригтой бай, зорилгодоо хүр. Амьдралаа өөрчил гэж хэлж байгаа санаа юм шүү дээ.

С.ЭНХ

 

 

Хэн нь хурдан жин хасч бооцоогоо авах бол
Хэн нь хурдан жин хасч бооцоогоо авах бол
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.