Хан-Уул, Налайх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
Хан-Уул, Налайх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн боллоо

Хан-Уул, Налайх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн боллоо

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж эхэллээ. Өнөөдрийн уулзалт, зөвлөгөөнд Хан-Уул, Налайх дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 50 эмэгтэй оролцсон юм.



Зөвлөгөөнийг Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар нээж үг хэлэхдээ “Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нь 2021 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийг дэмжих, ахмад настнуудад зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллалаа. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид түр хамгаалах байруудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, ирэх онд Хан-Уул дүүрэгт шинээр түр хамгаалах байр байгуулахаар шийдүүлсэн. Мөн эмнэлгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Түүнчлэн нийслэлийн тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж, 2022 оны төсөвт шаардлагатай хичээл, практикийн зардлыг тусгуулсан. Ирэх онд “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтыг зохион байгуулна. Уг чуулга уулзалтын урьтал болгож өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.



Энэ үеэр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн, төлөөлөгч, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн тус салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих боломжуудын талаар танилцуулав. Тэрбээр ЖДҮҮ эрхлэгчдийг чадавхжуулах, бойжуулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Рио Тинто группын хөрөнгө оруулалтаар 1 сая ам.долларын эх үүсвэртэй, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн арилжааны банкнуудтай хамтран барьцаагүй, бага хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалж байна гэв.



Зөвлөгөөнөөр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, цар тахлын нөхцөл байдал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулна. “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг энэ сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт, 27-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт, 28-нд Баянгол дүүрэгт зохион байгуулна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эрчүүдээ, 9911..., 8811...дугаарын гар утастай бол садар самуунд уруу татагдаж болзошгүй
Эрчүүдээ, 9911..., 8811...дугаарын гар утастай бол садар самуунд уруу татагдаж болзошгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.