Эрчүүдээ, 9911..., 8811...дугаарын гар утастай бол садар самуунд уруу татагдаж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
Эрчүүдээ, 9911..., 8811...дугаарын гар утастай бол садар самуунд уруу татагдаж болзошгүй

Эрчүүдээ, 9911..., 8811...дугаарын гар утастай бол садар самуунд уруу татагдаж болзошгүй

Эрчүүд ээ, та нарын гар утас 9911... юм уу, 8811... гэж эхэлсэн дугаартай бол залуухан бүсгүйчүүдээс  нэгэн “сонирхолтой” мессеж ирж  болзошгүй. Хэрвээ тэрхүү “сонирхолтой” мессеж бичиг “...мянган төгрөгөөр хонож болно” гэх буюу арай өөр үг хэллэгээр таныг бэлгийн харилцаанд урин дуудаж эхэлвэл эр хүний хувьд “аз” үзэх гэж элдэв зүйл өөдөөс нь ярьж маасганахгүйгээр дараа бушуухан цагдаад мэдэгдэх  хэрэгтэй болжээ. 

Сүүлийн жилүүдэд  9911..., 8811... дугаартай гар утас барьдаг эрүүд рүү залган элдвээр “хошгируулж”  байгаад  ор хөнжлийн ажилд урьж, энэ явцдаа, эсвэл дараа нь шантааж хийж, их хэмжээний мөнгө  шаарддаг эмэгтэйчүүд  олширч буй. Ийм гэмт хэрэг  урьд нь цагдаад таван удаа бүртгэгдэн шалгагдаж байсан байна.  Тэдний зарим нь утсаар тийнхүү холбогдон  бэлгийн харилцаанд  орж, мөн цаад эрэгтэйгээ өдөөн хатгаж янз бүрийн мессеж бичүүлээд  дараа нь түүнийгээ ашиглан “Таны энүүнийг  би эхнэрт чинь  үзүүлнэ”,   эсвэл “ Таны энэ мессежийг цахим хуудсанд байршуулна”  гэх зэргээр дарамталж  дор хайж 400 мянган  төгрөг  салгаад бултаж алга болдог  байжээ. Тэгвэл саяхан дээрх дөрвөн тоогоор  эхэлсэн  дугаар бүхий гар утастай эрчүүд рүү 8880...дугаарын утаснаас  “Би 23 настай. 175 см өндөртэй. 70 мянгаар хонож болно” гэсэн мессеж бичдэг эмэгтэйг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхлээд байгаа ажээ. Гэмт үйлдлийн иймэрхүү хэлбэрүүд нь Эрүүгийн хуулиар бол  тав хүртэл жилийн хорих ялтай  юм байна.  Иймээс  эрчүүдэд анхааруулахад,  хөгшин залуу гэлтгүй  мессеж бичихдээ хариуцлагатай, мөн ирсэн мессеж сэжиг бүхий бол нэн даруй цагдаад бүртгүүлэх зөв дөө.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хос бичигтэй аймгуудыг Баянхонгор, Дархан, Хэнтий тэргүүлж явна
Хос бичигтэй аймгуудыг Баянхонгор, Дархан, Хэнтий тэргүүлж явна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.