Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь манайд хэр зохимжтой вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь манайд хэр зохимжтой вэ

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь манайд хэр зохимжтой вэ

 


Иргэдийн тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 байхаар нэмэгдүүлэх санал санаачлагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гарган, УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж буй нь хүмүүсийн дунд маргаантай асуудал үүсгээд байгаа билээ. Насны хязгаарын энэхүү өөрчлөлтийг дэмжих нэг хэсэг байхад мөн эсэргүүцэж буй хүмүүс ч байсаар байна.

Энэ хандлага олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой харагдаж байна гэхэд хилсдэхгүй.

Манайд эрэгтэй хүний дундаж наслалтыг 63,8 гэсэн байх юм. Тэгвэл 65 настайдаа тэтгэвэрт гарах нь хэд байх бол оо?  Одоогийн байдлаар, 60 настай тэтгэвэрт гарч байхад ч зарим нэг нь хараахан хүрэхгүй, зарим нь хүрсэн ч сайндаа л 3-4 жил тэтгэвэр аваад “талийж” байгаа эрчүүд амьдрал дээр зөндөө харагдаж байна.

Ялангуяа манай улсад хорт хавдрын өвчлөл ихээхэн нэмэгдэж байгаа энэ цаг үед тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэдэг тийм ч оновчтой шийдэл биш л болов уу, хэрэв иргэдээ боддог бол.

Харин дампуурчих гээд байгаа нийгмийн даатгалын системээ бодвол мэдээж, улсад ашигтай тусах нь гарцаагүй. Тэтгэвэр авах хүмүүсийн тоо цөөрөөд ирэхээр зарлагадах мөнгөний тоо ч багасах нь мэдээж.

Иймэрхүү байдлыг нь бодоод ирэхээр л тэтгэврийн даатгалд мөнгө төлнө гэдэг шал утгагүй асуудал болж хувирч байна. Тэрэнд орвол, даатгалд төлдөг тэр хэдэн төгрөгөө сар бүр банкинд хадгалуулчихаад байвал ядаж 65 хүрэлгүй “талийлаа” гэж муугаар бодоход үлдсэн үр хүүхэд нь аваад хэрэглэчихэж болох юм даа. Энэ мэтчилэнгээс харахад, тэтгэврийн даатгалын тогтолцоонд яалт ч үгүй, ямар нэгэн шинэчлэл хийх шаардлагатай мэт санагдана.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь улсын байгууллагуудад ямар нэгэн албан тушаал хашдаг хүмүүст бол хэрэгтэй л байх. Амьдрал дээр хараад байхад, эдгээр хүмүүсийн ихэнх нь 55-60 нас хүрээд тэтгэвэртээ гарах дургүй байдаг юм шиг байна лээ. Байгууллагын дарга нь тэтгэврийн нас нь дөнгөж болонгуут хүлээж байгаад хүчээр гарган, дараагийн хүнээ авах гэдэг, нөгөөх нь тэр дороо гаралгүй жаахан сунгаж ажиллах гээд бөөн хэрүүл маргаан үүсдэгийг зөндөө л харж байлаа.

Харин биеийн хүчний ажил эрхэлдэг, эсвэл тогтсон ажилгүй байгаа хүмүүс 65 хүрэхээ хүлээнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд 45 наснаас дээш хүмүүс бол бараг л албан бусаар тэтгэврийн хүмүүст тооцогддог болсон цаг үе. Тэднийг ажилд авах газар ч хомс.  

Ийм л нөхцөл байдалд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Олон нийт энэ талаар ямархуу санал бодолтой байгааг зах зухаас нь сонирхоцгооё.

Д.Мягмарсүрэн

 

 
 
 

 

 
З.БАЯНСЭЛЭНГЭ: ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА
З.БАЯНСЭЛЭНГЭ: ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.