З.БАЯНСЭЛЭНГЭ: ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
З.БАЯНСЭЛЭНГЭ: ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА

З.БАЯНСЭЛЭНГЭ: ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг хөндлөө.  З.Баянсэлэнгэ сайд хохирогчдын хохирлыг  барагдуулах ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Энэ ажилд нэлээд анхаарч байгаа ч ажил дорвитой урагшилж өгөхгүй хэл ам таталж байгаа гэнэ. Тэрээр хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Тиймээс дээрх мөнгийг тодотголд суулгах хэрэгтэй байна гэлээ. 15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө аж. Эдгээр хохирогч дотор 1-2 сая төгрөгийн хохиролтой олон хохирогч Хууль зүйн яам болон олон байгууллагаар явж, асуудлыг тавьж байгаа бөгөөд  хохирогчдын ард тэдний гэр бүл, олон мянган хохирогч байгаа учраас олон жил шийдэгдэхгүй ужигарсан энэ асуудлыг яаралтай шийдмээр байгааг санууллаа.

Зун зохион байгуулах соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд
Зун зохион байгуулах соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.