Нөөцийн махыг энэ сарын 25-наас эхлэн борлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Нөөцийн махыг энэ сарын 25-наас эхлэн борлуулна

Нөөцийн махыг энэ сарын 25-наас эхлэн борлуулна

нийтлэсэн Admin

nootsiin mahНийслэлийн иргэдийн 2015 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг энэ сарын 25-наас борлуулж эхлэхээр болжээ.

Энэ жилийн хувьд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, Эй Энд Ди Эм” 2580 тонн махыг тус тус нөөцлөөд байгаа юм байна.

Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хүрээнд нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуй нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу Монголбанк 46.2 тэрбумын зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа аж.

Харин нөөцийн махыг хэдэн төгрөгийн үнээр борлуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

“Глоб”-ын Ж. Мэндбаяр: Хаалгыг нь өшиглөж ороод өмч хөрөнгөө буцааж авна, би эзэн нь юм чинь
“Глоб”-ын Ж. Мэндбаяр: Хаалгыг нь өшиглөж ороод өмч хөрөнгөө буцааж авна, би эзэн нь юм чинь
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.