“Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд
“Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах уу

“Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршийг зорихын өмнө архитекторууд, хот төлөвлөгч нартай уулзаж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан, тулгамдсан асуудлаар санал солилцжээ.

Яг үнэндээ өнөөдөр Монгол Улсын хүн амын бараг 50-аас илүү хувь нь нийслэл хотод бөөгнөрсөн. “Монголын нууц товчоо”-нд суурин иргэншилтэй улсыг “Шавар гэрт шамбааралдаж суудаг” хэмээн дүрсэлсэнтэй эгээ адил болсон.

Нүүдэлчин монголчууд хотожсон нь хөгжил дэвшил гэхээс илүү аюул дагуулж байгаа. Хөрс, ус, агаарын бохирдол монгол хүний амьд явах эрх, оршихуйн язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх болсон. Өнөөдөр Улаанбаатарт төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа гэхээр яах аргагүй л даац нь хэтэрсэн. Хүн амын хэт төвлөрөл үүссэн.

Гэтэл өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотын газар олголт хэт замбараагүй, хууль, эрх зүйн орчин алдаатай, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэнтэй холбоотойг архитекторууд дуу нэгтэйгээр Ерөнхий сайдад дуулгажээ. Мөн хот төлөвлөлт гажуудсан шалтгаан нь 1990-ээд оноос энэ салбарын бодлого алдагдаж, архитектор, хот байгуулалтын ажлыг зөвхөн газар хуваарилдаг ажил гэж ойлгосон. Хөрс суурь нь бүрдээгүй байхад Газрын тухай хуулийг хуудуутай баталж, нийслэлд газар олголтыг хэт замбараагүй олгосноос ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй гол алдаа эхэлсэн.

Мөн хот байгуулалт, барилгажилтын ажлыг зохицуулдаг “Архитекторын тухай хууль” байхгүй тул ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгажилтын ажил явагдахгүй, зарим тохиолдолд араас нь төлөвлөлт хийх тохиолдол түгээмэл байсан. Тиймээс УИХ-д өргөн баригдсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсаныг архитекторууд "зөв" хэмээн дүгнэж байгаагаа ч Ерөнхий сайдад уламжилсан байна. Эндээс “Түгжрэл хот ба бетон ширэнгэ”-ийн дуульд гэгээ тусах болов уу гэсэн горьдлого үүслээ. Урд хөршийг зорьсон Ерөнхий сайд ядаж л давхар зам тавих, гарц, гүүр нэмэгдүүлэх талаас гарц гаргалгаа хийж ирээсэй билээ.

Ч.Үл-Олдох

Өглөөний сонин

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ МЭДЭГДЭЛ
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ МЭДЭГДЭЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.