А.Ариунзаяа:Цалингийн бодлого нэгдсэн байх ёстой тул шүүгчийн цалинг нэмэх тогтоолыг буцаасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
А.Ариунзаяа:Цалингийн бодлого нэгдсэн байх ёстой тул шүүгчийн цалинг нэмэх тогтоолыг буцаасан

А.Ариунзаяа:Цалингийн бодлого нэгдсэн байх ёстой тул шүүгчийн цалинг нэмэх тогтоолыг буцаасан

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэв. Хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалин нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэж асуулаа.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу.. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна” гэв.

“Шонхор” фракцын тэргүүнээр Д.Ганхуяг сонгогдох магадлалтай байна
“Шонхор” фракцын тэргүүнээр Д.Ганхуяг сонгогдох магадлалтай байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.