Маскны тендерээс хамгийн багадаа 170 сая төгрөгийг хэмнэх боломжтой байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Маскны тендерээс хамгийн багадаа 170 сая төгрөгийг хэмнэх боломжтой байжээ

Маскны тендерээс хамгийн багадаа 170 сая төгрөгийг хэмнэх боломжтой байжээ

НЭМГ-аас нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр үнэлсэн N95 загварын эмнэлгийн амны хаалтыг худалдаж авах тендер зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийт 20.000 ширхэг маскийг хагас тэрбум орчим буюу 400.000.000 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Төрийн мөнгийг цар тахлын үед хэмнэлттэй зарцуулах үүрэг төрийн байгууллага бүрт бий. Гэвч зах зээл дээр үүнээс ч хямд үнэтэй байгаа амны хаалтыг ийм өндөр үнээр худалдан авахаар зэхсэн нь ямар зорилготой байв гэсэн хардлага нийгэмд ч төрөөд байна.

Түүгээр зогсохгүй тендерийн материал хүлээн авах хугацаа тун давчуу буюу өнгөрсөн баасан гаригт зарлан даваа гаригт буюу өнөөдөр шалгаруулах журамтай байв. Ийм богино хугацаанд ийм өндөр дүнтэй шалгаруулалт явуулахаар болсон байв.

Хотын дарга Д.Сумъяабазар энэ асуудалд анхаарлаа хандуулж, тендерийг ЭМЯ руу буцаах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Мөн энэ асуудлаа олон нийтэд тайлбарлахыг хүссэн юм.

Тус тендер нь маш олон хуулийг зөрчиж байгаа талаар мэргэжлийн хүмүүс онцолж эхлээд байна.

1. 5 дах өдөр зарлаад 1 дэх өдөр шалгаруулах тийм богино хугацаанд тендер гүйцэтгэх боломжгүй.

2. Гэрээ байгуулаад бараа нийлүүлэх хугацаа тодорхойгүй.

3. Үнэ 2,4$+татвар 15% +тээвэр нэг бүр 1000₮+ашиг 30% гэж бодвол "11500₮"-өөр нийлүүлж болно.

Хамгийн өндөр үнээр худалдаж авлаа гэхэд улсын төсвөөс 170 сая төгрөг хэмнэж болохоор байжээ. Өөрөөр хэлбэл, НЭМГ 230.000.000 төгрөгийн тендер зарлаж болохоор байв.

Цар тахлын үед улсын эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед үүнээс ч хямдаар захиалах боломжтой байсныг энэ дашрамд дурдах ёстой.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

“Бугын тэмдэгт тулга” кино ТВ-8-аар гарна
“Бугын тэмдэгт тулга” кино ТВ-8-аар гарна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.