“МАН-ын хар пиарчин” гэгддэг Н.Дэмбэрэл МҮОНРТ-ын дэд дарга болох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
“МАН-ын хар пиарчин” гэгддэг Н.Дэмбэрэл МҮОНРТ-ын дэд дарга болох уу

“МАН-ын хар пиарчин” гэгддэг Н.Дэмбэрэл МҮОНРТ-ын дэд дарга болох уу

МҮОНРТ  “Олон нийтийн гэсэн утгаа алдаж дууслаа, хоёр том намын эрхшээлд орчихлоо” хэмээх шүүмжлэл ид өрнөж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэнд хэл ам дагуулсаар Ерөнхий захирлаар нь очсон. Түүний хувьд намын гишүүнээс татгалзсан  эсэх нь одоо ч тодорхой бус байгаа. Хуулиараа бол намын гишүүн бус хүн байх ёстой. Тэгвэл дэд даргаар нь МАН-ын “хар пиарчин” гэгдэх болсоор удаж байгаа Н.Дэмбэрэлийг томилох яриа тус намынхны дунд яригдаж байна. Н.Дэмбэрэл нь өнгөрсөн оны төгсгөлд Солонгосоос ирээд баахан бужигнуулж хаяад буцсан МАХН-ын дарга Н.Энхбаярын Н.Алтанхуягтай байгуулсан “нууц” гэрээний хавсралтыг “эвлүүлж” олон нийтэд түгээсэн гэх хардлагад өртөж байлаа. Мөн урьд нь Ч.Улаан нарыг шүүмжилснийхээ төлөө “аавынд” түр зарлаад гарч ирсэн удаатай. Тэрбээр МҮОНРТ-ын дэд захирал болвол МАН-ын гишүүнээсээ татгалзах эсэхийг бүү мэд. Хуульд дэд захиралын намын гишүүнчлэлийн асуудал тодорхой бус байгаа юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Өдөрт 10-19 хүн авто машины  ослоор нас барж байна
Өдөрт 10-19 хүн авто машины ослоор нас барж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.