Газрын тосны үнийн өсөлт үргэлжилж сүүлийн долоон жилийн дээд цэгт хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
Газрын тосны үнийн өсөлт үргэлжилж сүүлийн долоон жилийн дээд цэгт хүрэв

Газрын тосны үнийн өсөлт үргэлжилж сүүлийн долоон жилийн дээд цэгт хүрэв

“Брент” болон WTI хоёрын аль аль нь 93 ам.доллар/баррелиас давж сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрэв. Тус газрын тосны үнийн өсөлт 2021 оны 10 дугаар сараас хойшхи хамгийн урт үргэлжилсэн өсөлт болж байна.

Ройтерс агентлагийн 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Баасан гарагт мэдээллэснээр газрын тосны үнэ долоон жилийн дээд цэгтээ хүрэв. АНУ-ын хүйтэн цаг агаар, дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дунд үргэлжилж буй улс төрийн үймээнтэй холбоотой нийлүүлэлт тасалдсаны улмаас газрын тосны үнийн өсөлт долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байна гэжээ.

2022 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт хэрэгцээ их байгаа тул газрын тосны үнэ 20 орчим хувиар өссөн цаашид 100 ам.доллар/баррелиас давах магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж байна.

"Богино хугацаанд газрын тосны үнэ 100 ам. доллар хүртэл өсөхийг үгүйсгэх аргагүй" гэж Rystad Energy-ийн газрын тосны зах зээл хариуцсан албаны дарга Bjørnar Tonhaugen хэлэв.

АНУ-д, ялангуяа Техас мужид хэт хүйтний улмаас үйлдвэрлэл түр хугацаагаар зогсоход хүргэж болзошгүй гэсэн нь нийлүүлэлтийн түгшүүрийг нэмэгдүүлж үнэ өсөхөд нөлөөлж байна. Хэдийгээр газрын тос олборлох цооногуудын тоо 5 сар дараалан өссөөр байгаа боловч олборлолт короновирус цар тахлын өмнөх хэмжээнд хүрэхэд хол хэвээр байна.

Газрын тосны томоохон олборлогч ОХУ, Украины хил дээр олон мянган цэрэг цуглуулж, АНУ болон түүний холбоотнуудтай хурцадмал байдлыг өдөөсөн геополитикийн эрсдэлээс үүдэн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна .

Эх сурвалж: https://www.reuters.com/.../oil-extends-gains-above.../

“Intercharm”-ийн захирал хүчирхийлэл үйлдэв
“Intercharm”-ийн захирал хүчирхийлэл үйлдэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.