“Intercharm”-ийн захирал хүчирхийлэл үйлдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
“Intercharm”-ийн захирал хүчирхийлэл үйлдэв

“Intercharm”-ийн захирал хүчирхийлэл үйлдэв

9 настай хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байгаад биеэ дааж чадалгүй хорвоогоос халихад төрсөн ээж нь хүчирхийлэгчийг нь буруугүй хэмээн өмөөрдөг харгис нийгэмд бид амьдарч байна. Бяцхан хүүхдийг хүчирхийлэх, эмэгтэй хүн зодох, гудамжаар зүгээр алхаж байгаа жирийн иргэнийг зодож байгаа эр зориг хүний зүрхэнд багтдаг гэхээр хичнээн аймшигтай. Албан тушаал, эрх мэдлээрээ даналзаж, эр хүн гэж пээдэлздэг зангаа хэзээ болих бол. Саяхан “UB Comedy” клубын гишүүн Оляг luxury зэрэглэлийн “Intercharm” эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Ган-Очир зодож, танхайрчээ. Гар, хөл, нурууг нь хөх няц болтол нь зодсоныг Оля сошиал хаягтаа нийтлэв.

 

Бас болоогүй караокений өрөөнд байсан найз нарынх нь хамт зодсон гэнэ. Хэргийг хууль ёсны байгууллагаас нь шалгаж байгаа ч баримт, нотолгоо нь байгаад байхад хүчирхийлэгч Д.Ган-Очир өөрийгөө буруугүй хэмээн өмөөрсөөр байгаа гэнэ. Ихэвчлэн хөрөнгө бэл ихтэй баячуудад үйлчилдэг тус эмнэлгийн төлбөр үйлчилгээ ч өндөр өртөгтэй. Бүсгүйчүүдэд үйлчилдэг харилцааны байгууллагын удридах албан тушаалтан байж энэ зэрэг танхайн хэрэг үйлдэнэ гэдэг ямар ёс зүйтэй хүн байж болох вэ? Энэ мэт албан тушаалаараа далдайж, сагсайсан хүмүүст хууль хяналтынх нь зохих шийтгэлийг нь өгмөөр.

factnews.mn

П.Анужингийн экс нөхөр “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг ивээн тэтгэдэг байжээ
П.Анужингийн экс нөхөр “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг ивээн тэтгэдэг байжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.