Грекийн өрийг хөнгөлөх боломжийг үгүйсгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Грекийн өрийг хөнгөлөх боломжийг үгүйсгэв

Грекийн өрийг хөнгөлөх боломжийг үгүйсгэв

Германы канцлер А.Меркель Грекийн өрийг дахин цуцлах боломжийг үгүйсгэжээ. Тэрбээр “Хувийн хөрөнгө оруулагчид сайн дураараа зээлийнхээ зарим хэсгийг нэхэмжлэхээс татгалзаж, банкууд Грекийн олон тэрбумын өрийг хүчингүй болгосон. Дахин өөрийг хөнгөлөх боломж олж харахгүй байна” хэмээн “Hamburger Abendb-latt” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Германы канцлер Грек улсыг зөвхөн шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлсэн тохиолдолд тусламж үзүүлэх боломжтойг хэлсэн байна. “Хямралаас нэлээд хохирол амссан Грек болон бусад орон зөвхөн шинэчлэл, хэмнэх бодлогын хүрээнд хүчин чармайлт гаргасан тохиолдолд Европ цаашид тэдэнтэй эв санаа нэгтэйгээ харуулах болно. Одоо Герман болон Европын бусад түншүүд маань Грекийн Засгийн газрыг ямар үзэл баримтлал дэвшүүлэхийг хүлээж байна” гэжээ. Үүнээс гадан Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Грекийн өрийг хөнгөлөх тухай яриа өрнүүлэхгүй байхыг сануулсан байна. Тэрбээр“Би Грекийн хариуцлагатай улстөрч байсан бол өр хөнгөлөх тухай яриа өрнүүлэхгүй байсан. Грекийн өрийн тухай сайн мэддэг бол 2020 он хүртэл Грек улсад ямар нэг бэрхшээл учрах ёсгүй” гэжээ.

Эх сурвалж: Unen.mn

 

УОК: Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно
УОК: Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.