УОК: Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
УОК: Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно

УОК: Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх шатны боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэхийг хориглосон байна.

Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаалаар арванхоёрдугаар сарын 8-нд танхимын сургалтыг зогсоох шийдвэр гарсан.

Шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгосон.

Хэрэв, хориглосон арга хэмжээг зохион байгуулбал Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах юм.

“Шантаажийн” Засгийнхны боловсрол
“Шантаажийн” Засгийнхны боловсрол
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.