Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Эрх барих дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар бараг л дөрөв дэх удаагаа солигдох нь холгүй байна.
“Шинэчлэлийн”, “Шийдлийн” гэх сүржин нэртэй, даржин гүйцэтгэх засаглал энэ удаа экс Н.Энхбаярын томилгоогоор гэгдэх “Шантаажийн” Засгийн газрыг бүрдүүлчихээд байгаа билээ.
Энэ засагт Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүртээгүй, ард иргэд танихгүй шахуу, олон нийтээс “долоогч” хэмээх алдрыг хүртэгсдийг томилсноороо онцлог байв. Томилгоо тав орчим минут хэлэлцэгдэн, бүгдээр 80-аас дээш хувийн саналтайгаар заларцгаав. Нэр төрийн хэрэг.
Чухам ингэж томилогдогсод болон бусад гишүүдийн эзэмшсэн боловсрол, сурч, төгссөн сургуулийг сонирхлоо, уншигч танд ч сонин байх болов уу.
Олон улсад сайд нарын боловсролын жишиг нь Кэмбридж, Стэнфордын сургуулийг төгсөцгөөсөн байдаг бол манай сайд нарын дунд дээрх сургуульд боловсрол эзэмшсэн хүн алга.
1. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүхийн багш мэргэжлээр
1995 онд МУИС-ийг Хуульч мэргэжлээр
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.
2. Шадар сайд Ц.Оюунбаатар
1984 онд Иванов хотын их сургууль
1994 онд Москва хотын УУУА-ын академи тус тус дүүргэсэн.
3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт
1989 онд Москва хотын Улсын их сургууль
1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи
2003 онд МУИС-ийг төгссөн.
4. Монгол Улсын сайд М.Энхсайхан
1978 онд Киев хотын Улсын их сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр
АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн.
5. Эрчим хүчний сайд Д.Зоригт
1982 онд ЗХУ, Ростов хотын барилга инженерийн сургууль
6. Сангийн сайд Б.Болор
1997 онд Бельгийн вант улсын Европын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр
7. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
1982 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн сургуулийг металлург инженер мэргэжлээр
1993 онд Удирдлагын академийг Эдийн засагч, судлаач мэргэжлээр
8. Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр
2003 онд Цагдаагийн академийг Эрхзүйч мэргэжлээр
9. Зам тээврийн сайд М.Зоригт
1982-1990 онд БНСЧСУ-ын Прага хотын Техникийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг авто инженер, механик мэргэжлээр төгссөн.
10. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
1988-1997 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр
11. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
1989 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академи,
Шинэ Зеланд улсын Веллингтон хотын Виктория их сургууль
Харвардын их сургууль
Жон Кеннедигийн их сургууль
12. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
1977-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг авто инженер, механик мэргэжлээр
13. Уул уурхайн сайд Р.Жигжид
1977-1980 онд МУИС-ийн Физикийн анги
1980-1985 онд Япон Улсын Нэхмэлийн дээд сургууль
14. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
1981-1984 онд Цэргийн.нэгдсэн дээд сургууль
1995-1997 онд Отгонтэнгэр Их сургуулийг Хууль зүйн ухааны магистр
15. Хуульзүйн сайд Д.Дорлигжав
1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техниккум
1980-1983 онд ЗХУ-ын Москва хот Цэргийн улс төрийн дээд сургууль
1983-1987 онд МУИС-ийн НУФ-ийн хуулийн анги
16. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр
1982 онд Намын дээд сургууль
1087 онд ЗХУ-ын Москва хотын Дипломатын академи
17. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
1982 онд БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр
1987 онд МУИС-ийн Англи хэлний сургууль
1992 онд Удирдлагын хөгжлийн Институтыг Удирдлагын аргазүйч мэргэжлээр тус тус төгссөн.
18. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
1996 онд Японы Сэндай коллеж Цахилгаан холбооны инженер
1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр
19. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
1992-1996 онд Цог гадаад хэлний дээд сургууль
2010-2012 онд Австрали улс, Чарлез Стурт их сургуулийг төгссөн байна. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/63899.shtml#sthash.4lagVx3J.dpuf