Алтайн улаан ямааны үүлдрийг баталгаажуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Алтайн улаан ямааны үүлдрийг баталгаажуулна

Алтайн улаан ямааны үүлдрийг баталгаажуулна

Говь-Алтай аймгийн Бугат суманд “Хөвчийн улаан”, Дэлгэр суманд “Дэлгэрийн улаан” хэмээн нэрлэгдсэн нутгийн ямааг үүлдрийн хэвшлээр баталгаажуулах ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд Бугат, Дэлгэр сумдад үржүүлэгдэж буй 6000 улаан ямаанд хаврын ангилалтыг ХААИС-ийн багш, зөвлөх мал зүйч, доктор профессор Д.Алтангэрэл ахлагчтай ажлын хэсэг сумдын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. Арьс ноолуур, цус, сүүний дээжүүдийг лабораторит хүргүүлэн нарийвчилсан судалгааг хийлгүүлж байна. Үүлдрийн хэвшлийн шаардлага хангасан ямаанаас махны дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэн үүлдрийн тодорхойлолтыг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байгаа ажээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Алтайн улаан” ямааг үүлдрээр баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Дэлгэр, Бугат сумдад ямааны ашиг шимийн үзүүлэлтүүдэд хянан магадалгаа хийж үүлдрээр баталгаажих баримт материалыг бэлтгээд байгаа гэнэ. 

     Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Улаанбаатарт 14-16 градус дулаан байна
Улаанбаатарт 14-16 градус дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.