Улаанбаатарт 14-16 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Улаанбаатарт 14-16 градус дулаан байна

Улаанбаатарт 14-16 градус дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

  Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

             2015 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагаас 04 дүгээр сарын 29-ний 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур   16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа,Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө сэрүүсч 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нийслэлд махны үнэ тогтвортой байна
Нийслэлд махны үнэ тогтвортой байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.