ЧД-ийн 12 иргэн хорт зуршлаасаа татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр сайн дураараа “ИТГЭЛ“ төсөлд хамрагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
ЧД-ийн 12 иргэн хорт зуршлаасаа татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр сайн дураараа “ИТГЭЛ“ төсөлд хамрагджээ

ЧД-ийн 12 иргэн хорт зуршлаасаа татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр сайн дураараа “ИТГЭЛ“ төсөлд хамрагджээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр НЦУГ, НЭМГ, Аддиктлогийн Төв болон Хүүхэд, Гэр бүл хөгжлийн газар хамтран архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

"Итгэл" төслийн нэгдүгээр ээлжний төгсөлт энэ сарын 17-нд үйл ажиллагаагаа тайлагнасан бол хоёрдугаар ээлж нь тун удахгүй эхлэх аж.

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ амжилттай үзүүлжээ. Тухайлбал, эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.

Энэ хүрээнд сонгогдсон дүүргийн нэг болох Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хорт зуршлаас татгалзах сайн дурын төсөлд хамрагдсан 12 иргэнтэй уулзаж, иргэдийн сэтгэл зүйг дэмжих, ажлын байранд зуучлах хүртэл бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. ЧД-ийн засаг дарга Батсүмбэрэл уулзалтынхаа үеэр Итгэл төсөлд хамрагдаж буй иргэдийг ажлын байраар хангах, хорт зуршлаас татгалзахад бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар хамтарсан ажлын хэсгийг байгуулна гэдгээ хэлсэн байна.

Хүний гавлын ясыг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо
Хүний гавлын ясыг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.