Хүний гавлын ясыг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Хүний гавлын ясыг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо

Хүний гавлын ясыг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо

        АНУ-ын Техас мужийн эмч нар хүний гавлын яс болон хуйхыг хэсэгчилэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай дуусгажээ. Мэс засал анагаахын түүхэнд анхных хэмээн бчигдээд зогссонгүй хорт хавдрын эмчилгээний улмаас хэт том толгойтой болсон эрэгтэйг аварсан байна.


ЭмДи Андерсон хорт хавдрын төв болон Техасын Хоустон хотын эмнэлгийн эмч нарын өнгөрсөн сарын 22-нд хийсэн мэс ажилбар нь үр дүнгээ өгч байгаа тухай өчигдөр мэдээлжээ.


Эмчлүүлэгч, 55 настай эрэгтэй Жим Бойсэн нь Техас мужийн Аустин хотын иргэн бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарах аж. Гавлын яс болон хуйх шилжүүлэн суулгасан учраас Жим Бойсэний бөөр, нойр булчирхайг ч мөн шинээр шижүүлэн суулгажээ.


Өнгөрсөн жил Нидерландын эмч нар эмэгтэйн гавлын ясыг анх удаа шилжүүлэн суулгалаа хэмээн шуугиж байсан ч хожим нь энгийн ясны шилжүүлэн суулгалтыг худал мэдээлэн шуугиан тарьсан болохыг тогтоосон юм.

Г.Үжин

Жүжигчин Ц.Алдармааг үргэлжлүүлэн хорьж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа
Жүжигчин Ц.Алдармааг үргэлжлүүлэн хорьж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.