Автомашины дугуйн хулгайлдаг бүлэг хулгайчдын үйлдэл дээр нь баривчилсан байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн эзэмшлийн Prius маркийн авто машины 4 дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлжээ. Хэрэг 2015 оны гуравдугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж ажилласан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн