Эмч, багш нарын жагсаал үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Эмч, багш нарын жагсаал үргэлжилж байна

Эмч, багш нарын жагсаал үргэлжилж байна


 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээ өчигдөр эхэлсэн юм. Энэ хэлэлцээнд  Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн. Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж Чингисийн талбайд жагсаж байна.

Жагсаалд багш, эмч, соёл урлагийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Мөн Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоод өчигдөр хуралдан, шуурхай ажлын хэсэг, штаб байгуулаад байгаа юм.

Жагсаал оролцогчид цалинг 60-аас доошгүй хувиар нэмэх шаардлага тавьж байна.

Тэд “Хогны ногоон утаанд хэдэн тэрбум төгрөг  зарцуулдгаа зогсоох, хотын дарга зургаан орлогч даргатай байгааг тоог нь бууруулах, дэд сайд нарыг цөөлөх санал, үргүй зардал гарган, гадаад дотоод явдгаа ч танах хэрэгтэй. Эмнэлгүүд шалан дээр өвчтөнүүдээ хэвтүүлэн, цэцэрлэгийн хүүхдүүдийн унтдаг болон хүмүүждэг анги тус тусдаа байх ёстой атал нэг ангидаа л бүтэн өдрийг өнгөрүүлж байна. Улс орны байдал ийм байхад дээд тансаглал хэвэндээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх Засгийн газартай болчихлоо. Ард түмэн олон жил дуугүй явлаа” гэлээ.

Эх сурвалж: Zaluu.com

 

Хонгор нутгийн дуулал-2015
Хонгор нутгийн дуулал-2015
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.