Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын гишүүнчлэлтэй иргэд гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлбэл, намын гишүүнчлэлийнх нь эрхийг хугацаатай болон хугацаагүй түдгэлзүүлнэ гэж тус намын удирдлагууд мэдэгдэж буй.

Иймд МАН-ын хяналтын хороо удахгүй хуралдаж, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдон, шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Д.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын МАН-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ гэх мэдээлэл бий.

Тэгвэл тус хурлын үеэр Баян-Өлгийн аймгийн засаг дарга Д.Бауыржаны МАН-ын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэхээр болсон байна.

Тэрээр сүүлийн үед нийгмийн хэм хэмжээг зөрчиж, бусадтай маргалдсан, гар зөрүүлсэн зэрэг асуудалд нэр холбогдох болсон.

Иймд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасаж, цаашлаад Баян-Өлгийн аймгийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах асуудал ч хөндөгдөх бололтой. Сонирхуулахад саяхан МАН-ын Хяналтын хорооны гишүүд Баян-Өлгий аймагт очиж ажилласан байна. Энэ үеэрээ тодорхой шийдвэр гаргаагүй аж.

Харин МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарыг БНСУ-аас ирэхэд нь Д.Бауыржаны асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахаар болжээ.

Өнгөрсөн онд төсөвт тусгасан 42 сая тонн нүүрсний экспорт, 14 орчим сая тонноор тасалджээ
Өнгөрсөн онд төсөвт тусгасан 42 сая тонн нүүрсний экспорт, 14 орчим сая тонноор тасалджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.