Ерөнхийлөгч “Тэрбум мод“ хөтөлбөртэй уялдсан “Цэнхэр алт“ чуулган зохион байгуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Ерөнхийлөгч “Тэрбум мод“ хөтөлбөртэй уялдсан “Цэнхэр алт“ чуулган зохион байгуулав

Ерөнхийлөгч “Тэрбум мод“ хөтөлбөртэй уялдсан “Цэнхэр алт“ чуулган зохион байгуулав

Дэлхий нийт усны эрэлд мордож буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор “Цэнхэр алт” усны салбарын чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүнтэй амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээг дэлхийн усны өдрөөр зохион байгуулсан бөгөөд гол зорилго нь хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцөө хамгаалах, ашиглах хандлагыг орон даяар хэвшүүлэхэд чиглэсэн юм.

Энэ бол яах аргагүй нүдээ олсон арга хэмжээ гэдгийг усны мэргэжилтнүүд хэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд эртнээсээ цөлжилтийн эсрэг бодлого явуулж, байгаль экологийн тэнцвэртэй байдалд анхаарч ирсэн. НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарьж ургуулахаа илэрхийлж, үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байгааг монголчууд мэднэ. Энэхүү “Цэнхэр алт” чуулган нь “Тэрбум мод” хөтөлбөрийн дараа орох үнэ цэнтэй арга хэмжээ төдийгүй дундаа уялдаж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Энэ үеэр усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Ус ба тогтвортой хөгжил, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвээр илтгэл өрнүүлсэн олны анхаарлыг татаад буй. Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байгаа харамсалтай мэдээлэл бий. Тиймээс энэ тал дээр тусгай бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага тавигдсан.

“Цэнхэр алт” чуулганы арга хэмжээний хүрээнд салбар хуралдаануудыг зохион байгуулж, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болов.

Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт дөрвөн зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.

Хамгийн тэнэг улс л ОХУ руу довтлох уу
Хамгийн тэнэг улс л ОХУ руу довтлох уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.