Хамгийн тэнэг улс л ОХУ руу довтлох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 39 секунд
Хамгийн тэнэг улс л ОХУ руу довтлох уу

Хамгийн тэнэг улс л ОХУ руу довтлох уу


АНУ-ын улстөрч Майкл Макфол өчигдөр твиттертээ “Хамгийн тэнэг хүний толгойд л ОХУ руу довтлох санаа орох байх. Азаар, Умард Атлантын цэргийн эвсэлд тэнэг алга” хэмээн жиргэжээ. Тэрбээр мөн “УАЦЭ ОХУ-тай хиллэдэг орнуудад цэрэг зэвсэг хуримтлуулж байгаа нь зөвхөн хамгаалахын тулд учир Оросын ард түмэнд айж сандрах зүйл байхгүй” гэсэн байна. Тэрбээр ингэж билих болсон нь учиртай. Хоёр улсын хооронд гарсан “ан цав”-ыг нэлээд томсгож магадгүй мэдэгдлийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер “Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн Балтийн тэнгисийн орнууд болон Зүүн Европ, ХБНГУ-д хүнд зэвсэг нэмж байршуулах” талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр нэмж байршуулах зэвсэглэл нь “Ердөө л 250 танк, хөдөлгөөнт пуужин, явган цэргийн хуягт машин” хэмээн хэлж байгаа ч ОХУ түүний мэдэгдлийн хариуд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийнхээ хүчин чадлыг нэмж, алсын тусгалтай пуужин С400 Триумф, “Панцирь С” зөөгч пуужингийн цогцолборуудыг байршуулахаар болсон юм. Харин Элчин сайд асан ОХУ-ын удирдагчдад “Ийм алхам хийх шаардлагагүй” хэмээн хандсан нь энэ аж.  

М.Макфолын жиргээ АНУ болоод барууны бусад удирдагчдын адил “Хэдхэн танкны төлөө сүржигнэж байна” гэсэн утгатай. Умард Атлантын цэргийн эвсэл өмнө нь иймэрхүү худал амлалтыг ОХУ-д маш олон өгсөн ч тухай бүрт нь гэрээгээ зөрчиж байсан гэдгийг Гадаад харилцааны сайд С.Лавров Оросын олон нийттэй хийсэн ярилцлагадаа тодорхой баримттайгаар тоочиж байсан удаатай. Тэрбээр “ЗХУ задарч, Варшавын гэрээ байгуулах үед бид Европын хамтын ажиллагааны байгууллагатай “УАЦЭ”-ийг цаашид тэлэхгүй” гэж хатуу тохирсон юм. Тэр үед биднийг ятгаж, “Бүх улс ижил тэгш эрхтэй хамтран ажиллах болно” гэж байсан. “Нэг улс өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд нөгөө улсаа эрсдэлд оруулахгүй гэсэн зарчмыг хатуу мөрдөнө” гэж байсан. Гэвч харамсалтай нь бидний “барууныхан” гэж нэрлэдэг орнууд энэ зарчмаа биелүүлж чадалгүй удаа дараалан зөрчсөн. 

Эхлээд хоёр Герман нэгдэхэд эвслийн цэргийг Зүүн Германы нутагт оруулахгүй гэж байсан. Гэвч тэгээгүй. Дараа нь “УАЦЭ”-ийг зүүн тийш, зүүн болон төв Европын орнууд руу тэлэхгүй” гэж амласан ч үүнийгээ бичгээр баталгаажуулаагүй. Тийм болохоор энэ амлалт нь бас хэрэгжээгүй. Үүний дараа ОХУ болон Европын хамтын ажиллагааны байгууллагаас ажлын хэсэг гарчУмард Атлантын цэргийн эвслийн зэвсэгт хүчнийг эвсэлд шинээр нэгдсэн улсуудын газар нутагт байрлуулахгүй байхаар тохирсон. Гэвч бас л биелээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Эвсэл зүүн Европын орнуудаар хүрээгээ тэлж, шинэ гишүүдийн нутаг дэвсгэр дээр цэргийн бааз нь байгуулагдсан. Амлалт биелээгүй. Үүний дараа бид “Яагаад “УАЦЭ”-ийн цэргийн дэд бүтэц бүрэлдэхүүн манай хил хязгаар руу ойртоод байна вэ. 

Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг манай хилийн дагуу тойрч бүсэлсэн маягаар тавихыг эрмэлзэж байгаа явдал бидний болгоомжлдолыг төрүүлж байна” гэдэг асуудлыг тавих болсон юм. Гэвч “Битгий сандар даа, та нарын эсрэг биш” л гэдэг байв. Манай мэргэжилтнүүд АНУ, УАЦЭ-д хандаж энэ асуудлыг хамтран хэлэлцэх саналыг нэг бус удаа гаргаж байсан ч хүлээж аваагүй. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ асуудлаар нухацтай хэлэлцээр нэг ч удаа болж байгаагүй. Үүний дараа Европын холбоо Украин, Молдав, Гүрж, Армен, Азербайжан Беларусь гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан улсыг нэгтгэх зорилго бүхий “Дорнын хамтын ажиллагаа” нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэд чөлөөт худалдааны гэрээ байгуулах саналыг Украинд тавьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэр үед бид “Украин манай хоёр улсын хооронд эдийн засгийн болоод бусад чухал холбоо бий. 

Тиймээс хамт ярилцвал муугүй шүү дээ” гэж нөхөрсгөөр зөвлөсөн юм. Тэгэхэд “Бид эхлээд Украинтай ярьчихаад дараа нь юу ярьснаа та нарт дуулгана аа” гэсэн. Украинтай хийж байгаа гэрээгээ ЕХ-Мексикийн хооронд хийгдсэн чөлөөт худалдааны гэрээтэй адил гэж ойлгуулахыг хичээж байв. Гэтэл дараа нь гэрээний талаар хэвлэлүүдэд гарсан мэдээллийг харахад зөвхөн худалдааны талаар биш, цаашид ЕХ-нд нэгтгэх бэлтгэлийг хангах тухай гэрээ байгуулах гэж байгаа болж таарсан. Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гурван талт уулзалт хийхийг байна хичээж байсныг бүгд мэднэ. Украинчууд энэ хэлэлцээрийг явуулахад бэлэн байсан юм шүү. 

Умард Атлантын цэргийн эвслийг өргөжүүлэх, Европын холбоонд шинэ улсуудыг нэгтгэх, “Дорнын хамтын ажиллагаа” гээд энэ бүх төлөвлөгөө анхнаасаа АНУ-ын оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа. Үүнийг шууд батлах боломжгүй ч Украинтай холбоотой асуудлаар хийж байгаа АНУ-ын алхам бүр үүнийг баталж байна. Энэ байдал биднийг түгшээж байгаа. Яагаад гэвэл асуудал зөвхөн ОХУ-Барууны эсвэл ОХУ-Украины хоорондых биш болж таарч байна” хэмээн өгүүлж байв. 

С.Лавровын яриа улам батлагдаж байгааг Э.Картерын мэдэгдлээс харж болно. Хэрвээ УАЦЭ ОХУ-ын баруун болон хойд хилийн дагуу цэргийн хүч төвлөрүүлсээр байвал, бас энэ ажиллагааг АНУ-ын дэмжлэгээр явуулж байгаа бол хэзээ нэгэн цагт “мөргөлдөөн” заавал гарна хэмээн оросуудын санаа зовох нь мэдээжийн хэрэг билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Батсайхан
Л.Эрдэнэчимэгээс сонгогчид нь толгойтын замаа нэхсэн үү
Л.Эрдэнэчимэгээс сонгогчид нь толгойтын замаа нэхсэн үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.