FRANCE 24: МОНГОЛЧУУД ЗАМБАРААГҮЙ БАРИЛГААР ДҮҮРСЭН “ШИРЭНГЭН ОЙД“ АМЬДАРЧ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
FRANCE 24: МОНГОЛЧУУД ЗАМБАРААГҮЙ БАРИЛГААР ДҮҮРСЭН “ШИРЭНГЭН ОЙД“ АМЬДАРЧ БАЙНА

FRANCE 24: МОНГОЛЧУУД ЗАМБАРААГҮЙ БАРИЛГААР ДҮҮРСЭН “ШИРЭНГЭН ОЙД“ АМЬДАРЧ БАЙНА

Францын “France 24” агентлаг Монголын хот тохижилт, эмх замбараагүй барилга байгууламжууд ард иргэдийг “ширэнгэн ой”-нд амьдруулж байгаа гэж тодорхойлжээ. Уг нийтлэлийн орчуулгыг товчлон та бүхэнд хүргэе.

“Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй ашиг үлэмж нөлөө үзүүлж, 2022 оны ДНБ-ий дөрөвний нэгийг нүүрснээс олсон ашиг бүрдүүлсэн. Гэвч уул уурхайн салбарын уг үсрэнгүй хөгжлийн улмаас Монгол улсад бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, хүүхдийн тоглоомын талбай багтах зайгүй болтлоо барилга байгууламжаар дүүрчээ. “Хүүхдүүд маань бидэн шиг хүссэн газар гүйж, тоглож чадахгүй байна. Бүх газар шинэ орон сууц, барилгаар дүүрсэн” гэж иргэд илэрхийлж байна. Тодруулбал, хэдий уул уурхайн салбарын өсөлт тус улсын эдийн засагт нөлөө их үзүүлсэн ч иргэний чухал дэд бүтцийг орхигдуулсан байна. Хүүхдүүд чөлөөт цагаа тайван амар, тоглож өнгөрүүлэх боломжгүй газар амьдарч байгаа гэдгийг эцэг эхчүүд “AFP” агентлагт мэдээлжээ.

Түүнчлэн гадаа орчинд аюулгүй өсөж торних боломжгүй байгаагийн улмаас хүүхдүүд нь гэртээ дэлгэц ширтэж цагийг өнгөрөөхөөс өөр аргагүй болсон талаар нэгэн ээж мөн хуваалцсан байна. Улаанбаатар хотын шинэ үеийн барилга байгууламжийн хамгийн тод жишээ бол Шангри-Ла зочид буудал. Засгийн газрын ордноос ердөө хэдхэн алхмын зайд байрлах энэ тансаг зочид буудал, худалдааны төвийг барихаас өмнө угтаа тус газар хүүхдийн парк барих ёстой байжээ.

Энэ жишээ зөвхөн Шангри-Лагаар хязгаарлагдахгүй, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хотын хэмжээнд маш хязгаарлагдмал болж, нэг анги 50-60 хүүхдийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжилтнүүд энэ бүхэнд хот төлөвлөлтийн хоцрогдсон арга барил, стратегийг голлон буруутгаж байгаа аж” хэмээн нийтэлжээ.

Эх сурвалж: FRANCE 24

Японоос ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгджээ
Японоос ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.