Японоос ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Японоос ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгджээ

Японоос ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгджээ

ОХУ-д экспортлох хуучин автомашины тоо хэмжээ эрс нэмэгдсэн тухай Японы албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал экспортын хэмжээ нь 2009 оны нэгдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр өсөлтөд хүрсэн байна.

Энэ оны зургаадугаар сард Япон улсаас ОХУ-д экспортолсон хуучин автомашины тоо 17,000 хүрсэн нь нийт экспортын бараг тал нь болсныг тус улсын сангийн яамнаас гаргасан тоо баримт харуулжээ. Үнийн дүнгийн хувьд 19 тэрбум иенд хүрсэн нь энэ оны гуравдугаар сарынхаас 3.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Орос руу хуучин автомашин гаргах гол боомт болдог Тояама мужийн экспортын хэмжээ 13.7 тэрбумд хүрсэн нь гуравдугаар сартай харьцуулахад бараг дөрөв дахин өссөн дүн болжээ.

Украины дайнтай холбоотойгоор Япон улсын засгийн газар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн ОХУ-д экспортлохыг хориглосны дотор 6 сая иенээс дээш үнэтэй автомашин багтсан юм.

Энэ шийдвэр хуучин автомашины экспорт өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Бас Оросын иргэд рублийн ханш хүчтэй байгааг ашиглан бэлэн мөнгөө автомашин болгох арга хэмжээ авсан байж болзошгүй гэж зарим мэргэжилтэн дүгнэжээ.

“Оросын иргэд засгийн газартаа, үндэсний валютдаа итгэдэггүйг түүх харуулдаг. Тиймээс хямралын үед бэлэн мөнгөө орон сууц, автомашин болон бусад түүхий эд болгон хувиргах хандлага ажиглагддаг юм” гэж Японы Хуучин Автомашин Экспортлогчдын Холбооны албаны хүн ярьж байна.

Эх сурвалж: Kyodo News

Алдарт эхчүүдэд одон гардуулав
Алдарт эхчүүдэд одон гардуулав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.