Ганга нуурыг хамгаалах хоёрдугаар шатны ажлуудыг эхлүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Ганга нуурыг хамгаалах хоёрдугаар шатны ажлуудыг эхлүүлэв

Ганга нуурыг хамгаалах хоёрдугаар шатны ажлуудыг эхлүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлж байсан бөгөөд 2023 оноос ийнхүү хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байна.

Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.

Харамсалтай нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон. Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.

Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймаг Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанд ажилласан байна.

О.Магнай Сонгинохайрханчуудад хувцас тарааж сонгуулийн ажлаа эхэллээ
О.Магнай Сонгинохайрханчуудад хувцас тарааж сонгуулийн ажлаа эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.