Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татлаа

Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татлаа

 

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийн хамт 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм

Тэгвэл Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн  хэмээн сөрөг хүчний зүгээс шүүмжлээд байсан юм.  

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараагаар  Засгийн газраас  ирэх оны төсөв болон түүний дагалдах хуулийн төслүүдийг дахин барихаар төлөвлөөд байгаа байгаа аж.  

Т.Энгүүн 

Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа
Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.