Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд
Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа

Монгол улсын инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхаарууллаа

Дэлхийн банкнаас гаргасан "Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл” илтгэлд тус бүс нутгийн хувьд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг байхыг тодотгов.

Энэ оны хувьд БНХАУ болоод бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 2013 онд 7,2 хувийн эдийн засгийн өсөлттэй гарч байсан Зүүн азийнхан 2014 оныг 6,9 хувийн өсөлттэйгээр үдэх нь бололтой.

Бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэгч Хятад улсын хувьд ч эдийн засгийн өсөлт нь 7,4 хувиас 2015 гэхэд 7,2 хувь буурахаар байгаа аж. Хятад, Малайз, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд экспортоо нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлээр илүүтэй санаачлагатай ажиллаж байгааг Дэлхийн банк онцолжээ. 

Ноён Дини Джалал "Хонконг бол өндөр орлоготой хөгжиж буй орон. Тиймээс тус улсад үүсээд байгаа улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдлыг дагуулах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Тус улсын өөрийнх нь эдийн засаг удаашрах магадлалтай ч бусад улс, оронд, цаашлаад бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх эсэхийг бид үргэлжлүүлэн ажиглах болно" хэмээсэн юм.

Харин Монголын эдийн засаг ихээхэн хэмжээгээр удааширсныг Дэлхийн банк мөн онцлов. 2013 оны хоёрдугаар улиралд 14,4 хувьтай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 5,3 хувь болон буурсан төдийгүй инфляци өндөр, төсвийн тэнцэл дарамттай байгааг анхааралдаа авахыг санууллаа. 

Гэвч эдийн засгийн энэхүү бууралтыг саараар бус сайнаар харах ч үндэс байгаа гэв. Сүүлийн гурван жилд Монголын эдийн засаг их хэмжээний өсөлттэй байснаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгаж, ирээдүйн бодиттой бөгөөд бага хэмжээний өсөлтийг хангах үндсийг яг одоо тавих ёстойг анхаарууллаа. Мөнгө, төсвийн бодлогоо чангатгах шаардлагатай ажээ. 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

	 Халхгол сум бүхэлдээ ХЯТАДЫНХ БОЛСОН УУ
Халхгол сум бүхэлдээ ХЯТАДЫНХ БОЛСОН УУ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.