Монголын улстөрч оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
 	 Монголын улстөрч оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорчээ

Монголын улстөрч оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорчээ

 

АНУ-ын Вашингтон хот дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас саяхан  Панамын арлууд дахь оффшор компаниудын эздүүдтэй холбоотой 2.5 сая бичиг баримтыг дэлхий нийтэд ил болгосон билээ. Латин Америкийн Панам Улс буюу Панамын арлууд нь оффшор данс их хэмжээгээр байрладаг, адил төстэй Виржинийн. арлууд болон Сейшелийн арлуудыг бодвол харьцангуй чөлөөтэй байдаг учраас хүнд гарууд, гэмт хэрэгтнүүд, бохир улстөрчид илүү ханддаг.

Тиймдээ ч бусад оффшор бүсүүдийг бодвол Панамд илүү олон хүн нууц данс эзэмшиж, илүү их мөнгө төвлөрдөг байна. Панамаас алдагдсан оффшорын бичиг баримттай холбоотойгоор дэлхийн олон оронд улстөрчид албан тушаалаасаа хагацаж, улстөрийн карьертаа цэг тавьж байна.

Саяхан 330-хан мянган хүн амтай Исланд Улсын Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунлаугсон / Sigmundur Davíð Gunnlaugsson/ 1 сая орчим ам.доллар эхнэрийнхээ нэр дээр Панамд нуусан хэргээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан. Үүнтэй адилаар олон улсад хамгийн их хэл аманд өртөж буй хүмүүсээр Канадын Антони Мерчант, Францын Жан Жак Огье, ОХУ-ын Ольга Шувалов, АНУ-ын Денниз Рич, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев болон түүний гэр бүл, Испанийн хааны гэр бүлийн гишүүн /бароны гэргий/ Кармен Тиссен, Филиппиний Мариа Имелда Маркос нарын эрхмүүд нэрлэгдэж байна.

Учир нь тэд Панамд хамгийн их хөрөнгө нуужээ. Хачирхалтай нь, тэднээс 2013 онд "Гуардион” сонинд нийтлэгдсэн С.Баярцогтын 1 сая гаруй ам.долларын нууц хөрөнгийг давах нэг ч хүн байсангүй. Тиймээс олон улсын сэтгүүлчид албан бусаар "Mongolian politician topped the list of leading holders of secret accounts” буюу нууц данс эзэмшигчдийн тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргаж түүнийхээ эхэнд Монголын улстөрчийг бичжээ.

Тэр нь С.Баярцогт. Энэ бол Монголын зөвхөн нэг улстөрчийн зөвхөн нэг данс. Британийн "Гуардион” сонинд Британийн Виржинийн арлуудад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын "Legend Plus Capital Limited” хэмээх оффшор компани байдаг бөгөөд энэ компанийн нэр дээр Швейцарийн банкинд 1 сая гаруй ам.доллар байсныг мэдээлсэн. Энэ нь ч тогтоогдсон.

Ямартай ч, С.Баярцогт оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорч, олон улсын олон ч улстөрч, бизнесмэн, хааны гэр бүлийн гишүүдийг ардаа орхижээ. Одоогоор оффшор бүс дэх дэлхийн хамгийн баян хүнээр тодроод буй С.Баярцогтын хувьд тэрбээр нууц компаниа 2008 онд байгуулсан бөгөөд энэхүү компани нь 2013 онд илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд энэхүү компани нууц байжээ. Хамгийн хөгийн нь, энэхүү компанийг байгуулахдаа С.Баярцогт Хятадын Монгол гэж бүртгүүлэв үү эсвэл Их Британид Монголыг Хятадын муж гэж хардаг болов уу, тэр л сонин байна. 

Төгс
Эх сурвалж: Tumen.mn
 
Гурван хүн гэртэйгээ шатжээ
Гурван хүн гэртэйгээ шатжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.