Гурван хүн гэртэйгээ шатжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Гурван хүн гэртэйгээ шатжээ

Гурван хүн гэртэйгээ шатжээ

Энэ сарын 1-нд үүрийн 06:00 цагийн үед Сонгинхайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4-27 насны гурван хүн гэртэйгээ шатаж нас барсан байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд зарим эх сурвалжийн ярьж буйгаар ээж нь өглөө 05:30 цагийн үед ажилдаа явсны дараа энэхүү хэрэг гарсан аж.

Нас барсан хүмүүсийн хамгийн том нь буюу 27 настай бүсгүйн хувьд хөл нь түлэгдэж хагалгаанд орж байсан Төгөлдөр хүүд туслах аяныг биечлэн зохион байгуулж байсан сайн дурын ажилтан байжээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан залуус нас барагсдын ээж Ц.Алтанцэцэгт туслах аянг өрнүүлээд байгаа юм. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд одоог хүртэл цочирлоосоо гараагүй, биеийн байдал хүнд байгаа талаар “Итгэл сэтгэлийн гүүр сан” ТББ-ынхан ярьж байна. Мөн тус сангийн зүгээс гурван хүүхдээ алдсан Ц.Алтанцэцэг бүсгүйд сэтгэлийн дэмээ хайрлаж, орон гэртэй болгох сайн дурын аянд нэгдэхийг уриалж байгаа ажээ.

ТЭх сурвалж: Agshin.mn
Ам.долларын ханш 90 төгрөгөөр чангарлаа
Ам.долларын ханш 90 төгрөгөөр чангарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.