Авлигатай тэмцэх газраас Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэх С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Монгол, Хятад хоёр улсын тээврийн хэлэлцээрийн дагуу тогтоогдсон квот болон уурхайгаас ирсэн саналыг үндэслэн улс хооронд тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгийг олгоход хилийн татан авалт болон замын нөхцөл байдал бодит байдал дээр ачааллаа дийлэхгүй өрсөлдөөн их байна. Тиймээс эрэлт хэрэгцээ болон боломжит нөхцөл байдлыг хослуулан хэрхэн оновчтой байдлаар шийдэх, ямар баримт бичиг, дүрэм журам стандарт, шаардлага тавих зэргийг тодорхой болгох нь чухал байгааг албаныхан хэлж байна.