“Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт цуврал халдлага үйлджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
“Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт цуврал халдлага үйлджээ

“Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт цуврал халдлага үйлджээ

Өнгөрсөн бямба гарагт тус улсын Йобе мужид автобусны буудлын ойролцоо өсвөр насны охин өөрийгөө дэлбэлсний улмаас долоон хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан талаар "ВВС" агентлаг мэдээллээ.

Мөн тус улсын зүүн хойд нутгийн Борно мужийн хоёр тосгонд өнгөрсөн долоо хоногт зэвсэгт этгээдүүд халдан 55 оршин суугчийг хөнөөжээ.

Албаны хүмүүсийн үзэж буйгаар, эдгээр халдлагыг “Боко Харам” үйлдсэн байна. Тус бүлэглэл олон хүнийг хөнөөж, хүүхэд болон эмэгтэйчүүдийг хулгайлан хяналтдаа авсан бүсээ өргөжүүлсэн билээ.

Энэ оны хоёрдугаар сараас хойш “Боко Харам”-ын хүч суларсан гэж үзэж байгаа юм. Учир нь Нигерийн армийнхан хөрш Чад болон Нигер улсын хүчнийхний хамт “Боко Харам”-ыг дарах ажиллагаа явуулж байгаа билээ.

“Боко Харам” хүчний баазаа дахин сэлбэн ажиллагаагаа дахин эрчимжүүлж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Цаг агаар: Улаанбаатарт 12 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт 12 хэм дулаан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.