Цаг агаар: Улаанбаатарт 12 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
Цаг агаар: Улаанбаатарт 12 хэм дулаан

Цаг агаар: Улаанбаатарт 12 хэм дулаан

http://www.tumen.mn/upload/2015/10/01/

2015 оны есдүгээр сарын 30-ны 20 цагаас аравдугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Хангайн уулс, Хантайшир нуруу орчмоор 5-10 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 9-14 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, зүүн хэсгээр 5-10 хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 11-13 хэм дулаан байна.

 

Улаанбаатарт шөнөдөө 0-2 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Улаанбаатарт шөнөдөө 0-2 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.