Өөрийгөө боомилсон “сэжигтний” үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Өөрийгөө боомилсон “сэжигтний” үхлийн  шалтгааныг  тогтоохоор ажиллаж байна

Өөрийгөө боомилсон “сэжигтний” үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Төв аймгийн цагдаагийн хэлтсийн байранд гэгээн цагаан өдөр, ид ажил алба явагдаж байх үеэр  37 настай “Ө” гэгч нь өөрийгөө боомилж амиа хорлосон ноцтой хэрэг гарсан юм. Уг хэрэг  сарын 3-ны 15 цагийн орчимд болжээ. Талийгаачийг мөрдөн байцаагч нь дагуулж гаднаас орж ирээд үүднийхээ  хажуугийн түр хүлээх  жижүүрийн дэргэд үлдээгээд өрөөндөө орсон байв. Цагдаагийн хэлтсийнхэн  “Ө”-г малын хулгайн  хэрэгт сэжиглэн  шалгаж байсан юмсанж.  Гэтэл сэжигтэн нь  мөрдөн байцаагчийг албан өрөөндөө түр саатах хооронд цагдаагийн хэлтсийн байранд өөрийгөө боож амиа егүүтгэжээ. Энэ үед  гайхалтай нь хэн ч түүнийг хараагүй, ийм айшигт үйлдлийг  таслан зогсоох арга хэмжээ  аваагүй гэвэл итгэх хүн үгүй болов уу. Гэвч тэр цаг мөчид цагдаагийн байрны жижүүр нь байх ёстой байрандаа байгаагүй ажээ. Байшингийн хонгилд  хэн ч байгаагүй гэж байна. Энэхүү хэргийн дуулианаар  Төв аймгийн зарим иргэд “Талийгаач  мал хулгайлаагүй”  хэмээн өчиж буй бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн ч мөн үүнийг нь нотолж байгаа аж.  Тиймээс  талийгаач нь мөрдөн байцаагчийн шахалт, дарамтанд өртөж, улмаар үндэслэлгүйгээр цагдан хоригдохоос айж, эсвэл өөр ямар нэг ноцтой шалтгаанаар   өөрийгөө боомилоход хүрсэн байх хэмээн таамаглаж байна. Хэргийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын ажилтнууд  шалгаж, үнэхээр мөрдөн байцаагчийн зүгээс  ямар нэгэн дарамт учруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Мөнгөн усаар иргэдийн хордуулсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв
Мөнгөн усаар иргэдийн хордуулсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.