Ширэнгид америкчуудаас 40 жил нуугдсан эцэг, хүү хоёрыг олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 30 секунд
Ширэнгид америкчуудаас 40 жил нуугдсан эцэг, хүү хоёрыг олжээ

Ширэнгид америкчуудаас 40 жил нуугдсан эцэг, хүү хоёрыг олжээ

 

Вьетнамд соёл иргэншлээс хол, нийгмээс 40 жил ангид амьдарсан эцэг, хүү хоёр олджээ. Тэд дайнаас дайжин ширэнгэн ойд нуугдаж, сүүлд нь эндээ суурьшсан байна.

Хо Ван Тэнх болон түүний түү Хо Ван Лан нарыг ойр хавийн нэг тосгоны оршин суугчид санаандгүй олжээ. Тэд энэ тухайгаа нутгийн эрх баригчдад хэлж, тэгээд ширэнги ойн ер бусын оршин суугчдыг эрж хайх тусгай отряд гаргасан байна.

Таван цаг эрсний дараа багийнхан ойрхны тосгоноос 40 километр газраас жижигхэн урц олсон байна. Хоёр эр модны холтсоор бэлхүүс хавиа ороосон байжээ. Эцэг нь вьетнамын нутгийн нэг аялгаар чөлөөтэй ярьж, харин хүү нь ердөө хэдхэн үг мэддэг байжээ. Тийнхүү эцэг, хүү хоёр Вьетнамын дайн дуусахаас бүр өмнө сураггүй болсныг хүмүүс тодруулжээ. Тэдний амьдарч байсан тосгоныг америкийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд бөмбөгдсөн байна. Байшин нь юу ч үгүй болж гэр бүлийнхэн нь бүгд алагдсанаар эцэг нь хүүгээ аван ширэнгэ рүү зугтсан байна. Одоо эцэг нь 82, хүү нь 41 настай гэнэ.

Дөчин жилийн турш голдуу өвс ургамал, ногоо хоёр эрийн хоол болж байсан байна. Тэд бас ан хийдэг байж. Нутгийн эрх баригчид эмнэлгийн шаардлагатай арга хэмжээ авсаны дараа тэднийг ердийн амьдралд буцаан оруулах бодолтой байна.

Өмнө нь ч энэ мэтээр ширэнгэн ойгоос сураггүй болсон хүн олдож байсан юм. Хэвлэлд бичсэнээр, 19 жил ширэнгэн ойд амьдарсан нэг эмэгтэйг Камбожийн зүүн хойд нутгаас цагдаа нар олжээ.

Рохом Пьенгенг гэх энэ эмэгтэй 8 настай байхдаа зэрлэг ойд төөрсөн байна. Одоо тэр 27 настай ч, хүний хэл яриаг огт магтаж, өдөр нь унтаж, шөнө нь сэрүүн байдаг аж. Эмэгтэйн зан төрх зэрлэг амьтныхтай адилхан шахуу гэнэ.

Эх сурвалж: Bataar.mn

Төрийн эрхийг хуулийн аргаар булаан авах тогтоолоо амжилттай баталлаа
Төрийн эрхийг хуулийн аргаар булаан авах тогтоолоо амжилттай баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.