Б.Заяабал: Монгол улсын иргэд сайн дураараа орлогоо мэдүүлж, тайлагнах үүрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Б.Заяабал: Монгол улсын иргэд сайн дураараа орлогоо мэдүүлж, тайлагнах үүрэгтэй

Б.Заяабал: Монгол улсын иргэд сайн дураараа орлогоо мэдүүлж, тайлагнах үүрэгтэй

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "Машин зарж буй газрууд НӨАТ-ын баримт өгдөггүй. Эндээс эхлээд л хууль зөрчигдөж байна. Машин борлуулагч нар хилээр жилд 50,000 машиныг хувь иргэнээр оруулж ирдэг. Үнэлж үзвэл жилд нэг их наяд төгрөгийн орлого олж байгаа ч орлогоо тайлагнадаг машины ченж нэг ч байхгүй.

Мөн гар утасны худалдаа эрхлэгч нар жилд 70 сая доллартой тэнцэх хэмжээний гар утсыг худалдан борлуулах зориулалтаар оруулж ирж, гаалийн байгууллагад мэдүүлэн татвараа төлдөг. Гаальд мэдүүлэхгүйгээр чемодандаа хийж нууцаар оруулж ирдэг тохиолдол олон байгааг тооцоолбол жилд 500 тэрбум орчим төгрөгийн гар утасны худалдаа хийгдэж байгаа. Энэ мэтээр татвараас зайлсхийж буй тохиолдол олон байна. Монгол улсын иргэд сайн дураараа орлогоо мэдүүлж, тайлагнах үүрэгтэй. Гэтэл иргэд сайн дураараа орлогын тайлангаа илгээдэггүй тул татварын алба судалгаа хийж, түүндээ үндэслэн эрсдэлээс сэргийлж орлогоо тайлагнахыг хүсэж мессеж илгээдэг. Тэрнээс татвараа төл, төлөхгүй бол торгоно гэж албадан шаардаж байгаа юм байхгүй" хэмээлээ.

Допингийн хариу гарч, гурван бөхөөс хориотой бодис илэрчээ
Допингийн хариу гарч, гурван бөхөөс хориотой бодис илэрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.